Буриадад монголчууд зорчиж явсан автобус осолджээ
2018-04-03

Буриадад монголчууд зорчиж явсан автобус осолдож, хоёр хүн гэмтжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Улаан-Үд - Турунтаево - Курумкан - Шинэ Уоян чиглэлийн зам дээр Хюндай Каунти маркийн бага оврын автобусны жолооч жолоодлогоо алдсаны улмаас бетонон хашлага мөргөж, осол гаргажээ. Автобусанд 17 хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас 2 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн хүмүүс нь 45 болон 60 настай аж.

 

Автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон байна. Харин бетонон хашлага мөргөж зогсоогүй бол ангал руу унах аюултай байсныг Буриадын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын газраас мэдээлэв.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин