“Youtube”-ийн байранд халдсан эмэгтэй амиа егүүтгэжээ
2018-04-04

АНУ-ын Калифорни мужид байрлах “Youtube” сайтын төв байранд зэвсэгт халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Зэвсэгтэй этгээд төв байр руу нэвтэрснийхээ дараа гал нээсэн байна. Уг үйл явдлын улмаас гурван хүн гэмтсэн гэнэ. Буудуулсан 32 болон 37  настай хоёр эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд 27 настай эмэгтэйн биеийн байдал сайн байгаа аж.

 

Халдлагыг 30 орчим насны эмэгтэй үйлдсэн хэмээн Калифорни мужийн Цагдаагийн хэлтсээс мэдээлсэн байна.

 

Эмэгтэй өш хонзонгийн сэдэлтэй дээрх хэргийг үйлдсэн бөгөөд цагдаагийнхан төв байранд нэвтрэх үед өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн аж.

 

Гэрчүүд “Эмэгтэй найз залуугаасаа өшөөгөө авахын тулд галт зэвсэгтэй халдлага үйлдсэн” хэмээн ярьцгаасан ч уг хэргийг цагдаагийнхан шалгах хүртэл албан ёсны мэдэгдэл хийхгүй гэдгээ “Youtube” сайтыг эзэмшигч “Google” компани цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин