24 жилийн өмнө сураггүй болсон охин эцэг, эхтэйгээ уулзжээ
2018-04-04

Хятадын Ченду мужид нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдал болжээ. Учир нь эцэг, эх хоёр 24 жилийн өмнө сураггүй болсон охинтойгоо уулзсан байна. Уг үйл явдлыг орон нутгийн хэвлэлийнхэн шууд дамжуулан үзүүлжээ.

 

 

Ван Минкинг болон түүний эхнэр Лю Дэнинг 1994 оны зургаадугаар сард гурван настай Кан Инг охиноо алдсан байна.

 

Хос олон жилийн турш охиноо хайсан бөгөөд цагдаагийнхан нэг бус удаа охиныг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан аж.

 

Ван Минкинг “Охиноо үхээгүй гэдэгт итгэж байсан. Тиймээс би ганц ч өдөр охиноо хайхаа зогсоож байгаагүй. Олон ч удаа итгэл минь алдарч байсан ч охинтойгоо уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байлаа” хэмээн “Синьхуа” агентлагт ярьжээ.

 

 

Тэрбээр 2015 онд таксины жолооч болсон бөгөөд машиныхаа ард охиныхоо алга болох үеийн зураг болон охиноо хайж буй зар нааж, хөдөлгөөнд оролцдог байсан гэнэ. Уг зарыг түгээхэд түүний үйлчлүүлэгчид болон олон нийт идэвхтэй оролцжээ.

 

Цагдаагийнхан 20 гаруй жилийн өмнө гэрээсээ төөрч, сураггүй болсон эмэгтэйчүүдээс ДНК-ийн шинжилгээ авч, улмаар Кан Ингийг Ван Минкинг болон Лю Дэнинг нарын охин болохыг тогтоосон байна.

 

Охин эцэг, эхээсээ ердөө 20 км-ийн цаана амьдарч байжээ. Тэрбээр гэр бүлтэй болж, хүүтэй болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
DO YOU NEED A FINANCIAL HELP? ARE YOU IN ANY FINAN:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30