ТҮЦ-ийн нээлт тийм чухал уу, Т.Гантөмөр дарга аа
2018-04-04

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр /2018.04.04/ ТҮЦ-ний нээлтэд очих гэнэ. Бараг тууз хайчлах шахуу юм уу даа.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчиход ашигладаг “U money” карт цэнэглэх, борлуулах 400 гаруй цэг иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. “Хүннү молл” дэлгүүрийн замын урд байрлах автобусны буудал дээр өнөөдөр дахин нэг “U money” үйлчилгээний цэгийг нээх гэнэ. Уг “хүндэтгэлийн” арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр оролцож, нээлтийн ажилтай танилцах аж. Хотын менежерт өөр хийх ажил үнэхээр олдсонгүй юу?! Эсвэл “U money” карт цэнэглэх тэр цэг бусдаас онцгой юм болов уу.

 

Түцний нээлтэд очихынхоо оронд Туулын бургасанд очоод, тэнд үүссэн нөхцөл байдлыг нүдээр үзсэн бол илүү үр дүнтэй баймаар. Тэгж л хийх байхаа олж ядаад байвал Богд хан уулын энгэрт зөвшөөрөлгүй барилга бариад, ойн хэдэн хамгаалагчийг сүрдүүлээд байгаа дураараа нөхдүүдэд хариуцлага тооцох тухай толгойгоо “гашиглаж” суувал илүү  “ажилтай” харагдах байлаа.

 

Манай төрийн албаныхан цагаан бээлий өмсөж, тууз хайчлах хачин дуртай улс. Хан-Уул дүүргийнхэн өнгөрөгч 2017 онд 74 метр урттай чулуун автозам ашиглалтад оруулж, тууз хайчилсан удаатай. Зам барьсан нь сайн хэрэг ч тууз хайчилсан нь элэг доог гэмээр. Айл хашаандаа жорлон хүртэлх замаа цемент цутгасантай адилтгаж болохуйц зам барьчихаад тууз хайчлаад л зогсож байдаг.

 

 

Шалих, шалихгүй бүхний нээлт нэрээр тууз хайчилж, элэг доог болж явахаар зүгээр л өрөөндөө сууж бай, дарга нар аа.  Ядаж л тэр нь ажил хэрэгч харагдана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Маанаг
2018-04-04
Сүх:
Хотын дарга нар аа!!!!! Гүндалай гэдэг " ярьдаг харх" ХААИС- н зүүн дэнжийн ундны усны дэргэд (20 м- ийн зайтай) зөвшөөрөлгүй барилга барьж биднийг ундны усгүй болгох болоод бн. Арга хэмжээ авч өгнө үү?
2018-04-04
Novsh:
Yachixsan sogtuu yriin shingenyyd ve. Oor xiix ajilgyi bol zail
2018-04-04