"Жимс, жимсгэний үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ
2018-04-04
 

 

“Газар тариалангийн тогтвортой хөгжил-2018” тариаланчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Улсын зөвлөгөөний үеэр “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нээж байгааг мэдэгдлээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Монгол Улс газар тариалангийн салбарт үйлдвэрлэгч, экспортлогч орон болно. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн үндэсний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж байна. “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр нээж байгаа. Тарьсан ногоо нь зоориндоо багтахгүй ургаарай гэж ерөөе гэлээ.

 

Эрдэмтдийн судалгаагаар хоолны 70 хувь нь газар тариалангийн бүтээгдэхүүн байдаг байна. Хөтөлбөрйин хүрээнд 260 ажлын байр бий болох аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавганы үрсэлгээг зээлээр олгох гэнэ. Мөн техник, технологи авахад зориулж хүүгүй зээл олгох ажээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин