Үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдийг шалгаж эхэллээ
2018-04-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг томилогдлоо. Шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Тус шалгалт 2018 оны 04-сарын 04-ний өдрөөс эхэлж 21 хоног үргэлжилнэ.

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүн ам олноор цуглардаг соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч , тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй байдлыг хангахад шалгалтын зорилго оршиж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Shvvsiig ni sain shakh.Nileed yum garakh baikh.Nyaluurakh khereggvi sgvv
2018-04-04