Б.Батзориг:Тариаланчдад 30 хувийн хөнгөлөлттэй үрийн буудай олгоно
2018-04-04

 

"Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” тариаланчдын улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх,  хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах  зорилгоор 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Атрын гурав дахь аян”-ыг үргэлжлүүлэхээр  тусгаж, улмаар орон даяр зарлаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

 

Атрын гуравдугаар дугаар аяныг үргэлжлүүлжсэнээр тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник, технологийн доривтой шинэчлэл хийгдэж, улмаар тариалангийн салбарын хөгжил тогтворжиж, хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй бүтээгдэхүүнээр, хүнсний үйлдвэрийг түүхий эдээр хангах, улмаар нэмүү өртөг шингэсэн органик бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргалаа. 

 

Энэхүү бүтээлч ажлын төлөвлөгөөд  тусгагдсан 19 үйл ажиллагаа нь бид бүхний хэрэгжүүлэх ажлын ерөнхий чиглэл байх бөгөөд  төлөвлөгөөний хүрээнд яам, аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж бүр өөр өөрийн онцлогийг тусгасан дэлэгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж батлан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах нь зүйтэй. 

 

Түүнчлэн 2017 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайнд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосны зэрэгцээ 2018 оны тариалалтад зориулан олгох 31.5 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд 7.0 тэрбум төгрөг зарцуулж мөнгөн бус дэмжлэг үзүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байна.

 

Өнөөдөр тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1400, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж,  тэдгээрт 60.0 мянган тариаланч, ногоочид ажиллаж байгаагийн зэрэгцээ 35.0 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалан эрхлэж байна.

 

 Хаврын тариалалтад 3200 гаруй трактор, 2200 үрлүүр болон хөрс боловсруулах техник ажиллахаар засварын ажил 80 хувьтай явагдаж байна гэдгийг онцолсон юм. Тариаланчдын улсын зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Газар тариалангийн салбарт  төрөөс ямар бодлого барин ажиллахаар төлөвлөөд байна вэ?

 

-Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт шийдэгддэггүй олон тулгамдсан асуудал байдаг. Газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгох хэрэгтэй. Үүнийгээ түшиглэж эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ сэргээх зорилт тавьж байна. Мөн хөрсөө хамгаалах талаар олон жил ярьсан боловч дорвитой ажлууд хийгдээгүй. Тиймээс ойн зурвасаа татъя, газар тариалангийн талбайгаа хашаажуулж, усалгаатай газар тариаланг хөгжүүлье гэсэн зорилтуудыг тавьж байна. Манайх  Монгол Улсын гурван сая иргэнийг хоол, унд, хувцастай байлгах үүрэгтэй салбар. Тиймээс үйлдвэрлэгч, экспортлогч орон болъё гэсэн зорилт тавьж байна.

 

-Өнгөрсөн жил гантайгаас ургац алдсан. Энэ жил ч нэлээд хуурайшилттай жил болох урьдчилсан мэдээ байна. Байгалийн үзэгдлийг хохирол багатай давахад  ямар төлөвлөгөөтэй байна вэ?

 

-Өнгөрсөн онд гантай байснаас үүдэж ургац алдсан. 240 гаруй мянган тонн улаан буудай хураан авсан. Энэ жилийн хувьд усалгаатай газар тариаланг нэмэгдүүлж нийт тариалангийн талбайн 80 хувьд хүргэх зорилт тавьж байна. Ингэснээр га-гаас авах ургац нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Энэ жил 400 гаруй мянган га-д тариалалт хийж, 530 мянган тонн үр тариа, 170 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо ургац хураан авах зорилт тавьж байгаа.

 

-Нэг тонн улаан буудайг хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ?

 

-Газар тариалангийн салбар цаг уураас маш их шалтгаалдаг. Байнгын үйлдвэрлэл явагдаж чаддаггүй. Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой үйлдвэрлэл явуулдаг болгох зорилт тавьж байна. Энэ жил улаан буудай ямар үнэтэй байх нь одоо тодорхой болоогүй байна. Намар ургац хураалтын үеэр улаан буудайн үнэ ямар байх нь тодорхой болно.

 

-Ургац алдсан учраас үрийн буудай дутагдалтай байгаа гэсэн мэдээлэл байгаа. Импортоор үрийн буудай авах уу?

 

-Ургац алдсантай холбоотойгоор энэ жил 60 мянган тонн улаан буудайн үр шаардлагатай. Тариаланчид 24 мянган тонныг бэлдсэн. Харин Тариалан эрхэлэгчдийн дэмжих сан дээр 30 гаруй мянган үр байна. Үүн дээр нэмээд 480 орчим элит үрийн буудай импортоор авна. Тариаланчиддаа дэмжлэг болгож тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас 30 хувийн хөнгөлөлттэй үрийн буудай олгох шийдвэр гаргасан.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Iim saidtai ued amidrah gej
2018-04-05
zochin:
doliison yum mon ix idsen dee
2018-04-04
жинхэнэ авлигач царайтай гар бндаа
2018-04-04
zochin:
Ene said chine mal nohoi 2-g yalgahgui
2018-04-04
Зочин:
Малаа эрүүл байлгах их чухал даа.
2018-04-04