Хөвсгөлийн Засаг даргыг хууль бусаар томилсон уу
2018-04-05

 

Багагүй хэл амтай томилогдсон Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын томилгоог Үндсэн хуулийн цэц хэлэлцэх нь. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын маргаашийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

 

Хуралдаан өглөө 09.30 цагт эхэлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин