Хаврын чуулган иргэдэд өгөөжтэй юу
2018-04-05

 

Ичигсэд хөдөлж, ханш нээх өдөртэй зэрэгцэн  хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. УИХ хаврын чуулганаараа гишүүдийнхээ ёсзүй, хариуцлагыг хангах,  улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах чиглэлийн хууль тогтоолыг , цаашлаад ирэх сонгуулийн жилүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор Улс төрийн намны тухай хууль,  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг   хэлэлцэхээр төлөвлөсөн.

 

Хаврын чуулгантай зэрэгцээд иргэний хөдөлгөнийхөн төр, засгаас амлалтаа биелүүлэхийг шаардан жагсахаа мэдэгдсэн.  Иргэдийн тухайд эрх баригч хүчнийг амлалтаа биелүүлж,  “Цалинтай ээж” хөтөлбөр, хүүхдийн мөнгийг цаг  хугацаанд нь олгож, сэргээд байгаа эдийн засгаа өрхийн төсөвт мэдрүүлэхийг хүсэн хүлээж байгаа. Учир нь энэ оноос хэрэгжүүлж  эхэлсэн “Цалинтай ээж” хөтөлбөрийн санхүүжилт зогссоноос  хугацаандаа олгогдоогүй  байгаа  гэсэн тайлбарыг холбогдох газрууд өгч байгаа.  Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хамаарах өрхийн 80 хувьд олгож байгаа шийдвэр гаргалаа. Магадгүй эрх баригч хүчнийхэн хаврын чуулганы урьтал болгож дээрх шийдвэрийг гаргасан байх талтай. Энэ оноос 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгоод байсан юм. Харин хүүхдийн мөнгийг 260 гаруй хүүхдэд нэмж олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотой энэ оны төсөвт тодотгол оруулах уу, өөр зарчмаар шийдэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй.  Гэхдээ Засгийн газар  10 дугаар сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэхээ мэдэгдсэн.  Хэрвээ цалин нэмэх бол энэ оны төсөвт зайлшгүй тодотгол хийхээр.    Ямартай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны төсөвт тодотгол хийхгүй гэж хэдэнтээ онцолж байсан ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг багтаасан байна лээ. Энэ мэт нийгмийн асуудал ар араасаа ундарч, олон нийт  төр, засгийн хэмжээнд мэдрэгдсэн эдийн засгийн сэргэлтийг хэзээ өөрсдөд нь ойхыг хүлээж, харж байна.

 

Хаврын чуулганы эхэнд   уламжлал ёсоор хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай,    “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,   “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлыг татаж байгаа. Нийслэл хотын эрх зүйн орчин, хүн амын бөөгнөрөл,  дагуул хотуудаар холбох зэрэг ирээдүйн хөгжилд чиглэсэн  энэ хуулийн төсөлд парламент нухацтай хандаж, сөрөг хүчин ч өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа юм.  Гишүүдийн хуралдаа цагтаа ирэхгүй байх, ирц бүрдүүлэхгүй, чуулгандаа нэг ч суугаагүй гишүүдээс эхлээд  тэдний бие авч явах ёсзүй  олны зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргээд байгаа. Өнөөдөр гишүүд хүчингийн хэргээс эхлээд авлига, хээл хахуултай холбоотой асуудлаар  хуулийн байгууллагад шалгагдаж, хариуцлагагүй гишүүдээ  хянах асуудал УИХ-ын даргын толгойны өвчин болоод байгаа. Тиймээс ч хаврын чуулган завсарлахтай зэрэгцээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  гишүүдэд хариуцлага тооцох хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Гэхдээ эрхэм гишүүд өөрсдөдөө харуицлага тооцох асуудалд нэн хойрго, “харшилтай” ханддаг.   Ямартай ч хаврын чуулганаар өөрсдийн асуудалд хэр хариуцлагатай хандахыг харж л байя.

 

 

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан  гол хуулиудын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл. Өнгөрсөн 2017 оны эхнээс хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, орон нутагт хэлэлцүүлэг өрнүүлж,   Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн алба,  шүүх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж  гэсэн зургаан үндсэн сэдвийн дор өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.  Хэдийгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан ч Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь зөвхөн парламентын шийдэх асуудал биш. Бусад улс төрийн хүчин, иргэний нийгэм, олон нийтийн уур амьсгалаас  хамаарах юм.

 

Эдийн засаг сэргэсэн гэх хэдий ч иргэдэд хүртээгүй байгаа өгөөжид эрх баригчид хэрхэн хандах бол. Хаврын чуулганаар томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх, эдийн засагт жинтэй өгөөж авчрах хуулийн төсөл байтугай тогтоол ч  одоогоор тусгагдаагүй байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Ene zasag baahan loozognoson amitad l bnda.gudamjind amidral yag hebeer.edend l gerel haragdaad bgan harchih umsn
2018-04-06
xaxaxaxa
2018-04-05
batgerel:
ene zasag elgeere hevtsen ediin zasgiig sergeej bn hoorondoo tunjin muu bgaan l joohon tiim bn da
2018-04-05
Kkklk:
ENE ZASAG IRGEDED HUREH YUM HIIHGUI EE. HEDHEN TOM DELHIID BHGUI UNETEI TENDEREE BULAATSALDAAD L DUUSNA. UMNUH ZASAG BOLOHGUI GECHIHEED TEDNII TUSUV TULUVLUGUUR AJLAA HIIJ BN. TIIM L BOLOHGUI BSAN BOL TUSVUU TODOTGOOD L YAVAH BZ DEE. SHUNALUUD L BHGUI Yu DA
2018-04-05
Kkklk:
ENE ZASAG IRGEDED HUREH YUM HIIHGUI EE. HEDHEN TOM DELHIID BHGUI UNETEI TENDEREE BULAATSALDAAD L DUUSNA. UMNUH ZASAG BOLOHGUI GECHIHEED TEDNII TUSUV TULUVLUGUUR AJLAA HIIJ BN. TIIM L BOLOHGUI BSAN BOL TUSVUU TODOTGOOD L YAVAH BZ DEE. SHUNALUUD L BHGUI Yu DA
2018-04-05