Трамп, БНХАУ-д 100 тэрбум ам.долларын татвар ноогдуулна
2018-04-06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр БНХАУ-ын 100 тэрбум ам.долларын импортод гаалын татвар ноогдуулах санал гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр уг саналаа хэдийнээ Засаг захиргаандаа хүргүүлсэн гэнэ.

 

Трамп “Бээжингийн эрх баригчид шударга бус хариу арга хэмжээ авахаар төлөвлөж буй учир бид 100 тэрбум ам.долларын нэмэлт тариф тогтоох саналыг Засаг захиргаандаа хүргүүллээ” хэмээн мэдэгджээ.

 

Хоёр улсын дунд үүсээд буй худалдааны дайн хүрээгээ тэлсээр байгаа учир АНУ-ын хувьцааны гол индексүүд огцом унаад байна.

 

“БНХАУ-тай олон жил үргэлжилсэн гайхалтай харилцаатай байна гэж хувьдаа боддог байлаа. Гэхдээ шударга бус энэхүү асуудлыг яг одоо шийдвэрлэхгүй бол бид хохирсоор байх болно. Би хэзээ ч ашиггүй, шударга бус худалдааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Цагаан ордны тэргүүн хэлжээ.

 

 АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн хоёрдугаар сард 1.6 хувиар өсөж, 57.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин