Х.Нямбаатар: Албан тушаал, эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё
2018-04-06

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүхийн байгууллагатай "байлдаж" буй. Шүүгч нарын авлигын асуудлыг дэлгэж, баримт нотолгоог нь хуулийн байгууллагад шалгуулахаар өгснөөр энэ асуудал ид өрнөж буй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эхлээд Дээд шүүхээд "банга" хүртсэн ч залуу гишүүн дуугүй болсонгүй. Энэ удаа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хандан захидал бичжээ.

 

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА

 

Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна. Юуны өмнө та бид хоёрын дунд ямар нэгэн хувийн чанартай зөрчил байхгүй бөгөөд эрдэм номын хүний тань хувьд хүндэтгэн явдагаа энэхүү захидлынхаа толгойд учиглах нь зүйн хэрэг билээ.

 

Төр оршин буй цагт хууль, хууль буй дор хүмүүний амьдрал оршино. Амьдралын эргүүлэгт, үхэх төрөхийн өчүүхэн заагт нар үздэг нь хүмүүн бид. Өөрт оноогдсон энэ өчүүхэн зааг, цаг хугацааг эх орон, Монгол Улсад минь нүүрлэсэн зах замбараагүй завхралыг өчүүхэн ч гэсэн засч залруулахад зориулъя хэмээн бодож, зориглон хөдөлсөн нь аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхол нэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нийгэмд бугшаад байгаа хууль, шүүхийн байгууллагын завхрал, шүүгчдийн ёс зүйгүй, увайгүй үйлдлийг зориг гарган илчилсэнийг минь тааламжгүй, дурамжхан, эсэргүүцэн хүлээн авч буй хэсэг бүлэг этгээдийн тэргүүн эгнээнд та морилж яваа нь Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад байж боломгүй ёс зүйгүй үйлдэл юм. Өөрөө л амьдраад болчих юм шиг өчүүхэн бодолтой хүмүүстэй нэгдэн нийлж нийгэмд худал хуурмаг мэдээлэл түгээж байгаа үйлдлийг тань хэрхэвч хүлцэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.

 

Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний амь амьдралын баталгааг ханган, шударга ёсыг дээдлэн ажиллах учиртай хууль, шүүхийн байгууллагад бугшсан завхарлыг засах гарц нь хууль, шүүхийн байгууллагыг цэвэр ариун байлгах явдал. Эл зарчмыг үл гажуудуулахын тул би танд хандан мөн олон нийт бодит байдлыг эргэцүүлж, шүүн тунгаагаасай гэсэн үүднээс энэхүү ил захидлыг нээлттэй илгээж байна.

 

Та 2013 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж эхэлснээс хойш 5 жил өнгөрч байна. Энэ бол хууль тогтоох байгууллагын нэг бүрэн эрхийн хугацаанаас урт хугацаа. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц өөрчлөлт хийгдсэн бэ? Иргэдийнхээ дунд ямаршуухан үнэлэмж дүгнэлттэй байж, шударга ёсыг тогтооход ямар хувь нэмрээ оруулав гэдгээ Та ард түмэндээ хэзээ тайлагнах вэ? Харамсалтай нь, иргэдийнхээ өмнө шударга байх учиртай Шүүх зоосны өмнө хүчин мөхөсдөж, шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн баримт нотолгоо, мэдээлийн эх сурвалжууд толгой дараалан олон нийтэд ил болж байна. Монгол Улсын шүүх, шүүхийн байгууллага, шүүгчид гаднын хөрөнгө оруулалттай ХААН банкны барьцаанд орж, ядарсан иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа, байсан нь илчлэгдлээ. Үүнийг Та Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажилласан гэх үү? Тухайлбал Монгол Улсын шүүхийн хараат бус байдал олон улсын байгууллагын судалгаагаар 137 орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж сүүл мушгилаа. Энэ бол инээдэм биш эмгэнэл.

 

Та болон таныг тойрон хүрээлэгчид ярьж байгаа шигээ шударга уу? Хадгаламжин дахь нэг тэрбум төгрөг, автомашины ослын тухай гээд тантай холбоотой, холбогдолтой таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Түүгээр ч зогсохгүй Таны тарьсан балгийг чимээгүйхэн баллуурдсан хоёр хүнээ Та тэнгэрт тултал тэтгэсэн чинь худал уу? Нэхэн сануулахад 2011 онд үйлдсэн авто тээврийн ослоор оюутан охиныг дайрч амь насыг нь хохироосон хэргийг чинь шалгасан Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч /тухайн үеийн албан тушаалаар/, тээврийн прокурор нар Таныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хэмжээгүй албанд томилогдсоны дараа шүүгч болон суга дэвшиж Таны ивээлд багтсан гэдгийг нэг бус хэвлэлээр дэлгэсэн. Үүнийгээ Та хэрхэн тайлбарлах вэ?

 

Албан тушаал, эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё. Надад баримт, Танд “андууд” байна. Олон баримт цааш нь дэлгэж оюун бодлыг чинь чилээлгүй түр энд хүрээд завсарлая. Олон жил хөвөрсөн завхарлын утсыг ээрч чадалгүй алдсан учгийг бас тайлъя. Монгол Улсад Таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай!

 

Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь Та өөрөө юм.

 

Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гишуун Нямбаатар шударга есны толоо дараагийн хувьсгал, оорчлолт эхэлж байгааг сануулж байна. Ард тумэн хамтдаа зутгэх хэрэгтэй!!!
2018-05-08
НЯМБААТАРТ:
ХОНШООРТОЙ ЗҮРХТЭЙ ЗАЛУУ БАЙНА. ДЭМЖНЭЭ....
2018-04-08
ZOCNIN:
shuugcnid ingej awilga wacn bnaa gedeg toriin esreg ajillaj ard tumnii itgeleer togloj jiriin unen hergiig mongotei tald yilcnilsen ard tumnii toriin esreg daisan gej yalllax heregtei
2018-04-07
ZOCNIN:
shuugcnid ingej awilga wacn bnaa gedeg toriin esreg ajillaj ard tumnii itgeleer togloj jiriin unen hergiig mongotei tald yilcnilsen ard tumnii toriin esreg daisan gej yalllax heregtei
2018-04-07
tsaad uwgun chini tegj chadaxgvi ee dvv mini
2018-04-07
Так держать:
Нямбаатараа сайн байна Чамтай хамт шуу Энэ шуухийнхэн насаараа тэндээ суугаад дураараа дургиж дунд чомгоороо жиргэнэ гэж бодож естой тэгуулэхгуй хол хэвтэнэ биз Нийтээрээ шуухийг Сольцгоое!
2018-04-07
Зочин:
Энэ хуулийн буг болсон Лундэндорж мэтийн хахуулийн амтанд орсон нохдуудийг зайлуулах хэрэгтэй! Одоо нэр цэвэр хумуусээалбан тушаалд гаргаж эх орон, байгууллага аварч, дэлхийд монгол гэсэн нэр хундээ сэргээж, ур хуухэд,хойч уе,ирээдуйгээ бодох цаг болсон!!! Дээд ямарч байгууллагад байгаа хогшин, залуу ямарч хог новшнуудыг монголын ард тумэн зайлуулах цаг нь болсон!!!
2018-04-07
auto osol unen shuu:
Olon hun medne dee goy barimtin garga
2018-04-07
иргэн-д:
бас хадам ах Cолонго /кино үйлдвэрийн дарга/-ийн төрийн өмч зарсан хэрэг яагаад замхарсаныг шалгаарай
2018-04-06
За би ч залуу хүн. Чамайг шууд дэмжиж байна. Битгий л шантраарай. Болохгүй бол бид эвлэлдэн нэгдэж бас чадна. Учир нь бидэнд ямар мөнгө идсэн уусан цаг зав байсан биш. Бид цэвэр учир бохирыг ялна дөө. Залуусаа бүгдээрээ Нямбаатарыгаа дэмжие ээээ.
2018-04-06
Nym:
Nymbaatar uil yvdaltai gehdee Lud shig hunii amiaar togloogui yum bolhoor yl asuuh erh bn bn.
2018-04-06
Zochin:
Nyambaatar bas l altsgar baina shvv Amjilt hvsey
2018-04-06
er hun:
Nyambaatar jinkhene er hun
2018-04-06
зочин:
Нямбаатар гишүүн яалтачгүй бодит үнэнг л хэлсэн. Энэ удаа бас л эр хүн шиг зан гаргалаа. Дэмжиж байна.
2018-04-06
zzz:
2 garaa 2 hulteigee tsug urgun demjij bna .....avilga heel hahuuli alban tushaal hvnd surtal bvgdiig balluurdaj hayah heregtei ....nyamaa uragshaa ....ih tvshigtei sain zaluu haragddag shv .iim nuhurtei boloh umsan ....hani ijil vr hvvhdvvdee saihan avch yvdag baihdaa ...ehner ni aztai umaa .....ajil amidral 2 oo zohitsuulaad mundag umaa....
2018-04-06
Иргэн:
Шvvх хэзээ ч vнэнд vйлчилдэггvйг мэднэ. Миний эргэн тойронд 2 ч хvн хохирол vзчихээд гомдлоо шvvхээр шийдvvлчих гээд гомдлоо гаргасан чинь харин ч еерее буруутан болж байна лээ. Шvvгчид менгетэй хvний талд vйлчилдэг. Тэгээд емгеелегчеер дамжуулж менге авдаг гэж ярьцгааж байсан. Хvчтэний дэргэд хvчгvй нь буруутай. Нямбаатар минь чи наад Лvндэндорж гэсэн гэмт хэрэгтэнтэй хуулийн хvрээнд хатуухан ярих естой. Эхнэр Соронзонболд ч билvv тэр хvн шударга хvн мен vv? Сайн судлаарай!
2018-04-06
иргэн-д:
бас хадам ах Cолонго /кино үйлдвэрийн дарга/-ийн төрийн өмч зарсан хэрэг яагаад замхарсаныг шалгаарай
зөв:
Балчиг намагт нь унагаагаарай.Хөгийн эмэгтэй иргэний шүүгч даам гарч, арьсны харшил, үрчлээсэндээ хийлгэх ботокс, хоол хүнсээ хэргийх хамаарал бүхйи хүнээ дарамталж байж даалгаж байхад томууд нь ойлгомжтой.Сонгон шалгаруулалт нь хүртэл бөгс бөөр, эдийн засаг хэрэг заядах тохиролцоон дээр явагдаж байгаа нь олон түмэнд ил. Ёс зүйн дүрэм нь хүртэл бэлэг тэмдэг. ШЕЗ-н ёсзүйн хороо шүүгч нарын хувьд цаазын тавцан байлтай. гэтэл есзүйн хэлэлцүүлэг нь хүртэл будлиантай, хахуулаар явагдаж, иргэн хүний эрх зөрчигдсөн нь тодорхой байтал шүүгчээсээ авсан хахуулаар асуудлыг шийддэг. Яривал их юм байнаа
2018-04-06
OOO:
Ийм л залуус олон болоосой Жоохон ч гэсэн гэрэл харагдаж байна шүү.
2018-04-06
Nam bus irgen:
Etssee hurtel uzeh heregtei. Yasaa tsaital uzeltseh hergtei. Shudarga unenii tuluu yavah shig ariun saihan uils ene horvood baihgui.
2018-04-06
zochin:
øàëãóóëàõ õ¿íýý øàëãóóë÷èõàà÷ ë¿íäýíäîðæ øàëãóóëàõã¿é ãýýä áàéãàà þì óó õóäëàà ÿðüæ ñåíñàö äýãäýýæ àðä ò¿ìýíä òààëàãäàõ ãýæ àðãàà ÿäàæ áàéõ þì.ÿàìä õèéñýí àæèë âó áàéãàà þì áîëîâñðîëã¿é àìüìàí ººðèéí ÷èíü õºðºí㺠îðëîãî 1 æèëèéí õóãàöààíä ÿàñàí èõ ºñºº âý ¿¿í äýýðýý òàéëáàð õèéãýý÷
2018-04-06
зодолдох эсвэл архи уух гээд бна уу:
ичсэндээ учраа олох молох гэж элий балайгаа яриад байна вэ хэлсэндээ л бай л даа
2018-04-06