Ким Чен Ун цөмийн зэвсгийн асуудлаар Трамптай ярилцахад бэлэн
2018-04-09

Хойд Солонгос улс АНУ-ын эрх баригчидтай олон улсыг заналхийлээд буй цөмийн хөтөлбөрийн талаар ярихад бэлэн гэдгээ уламжилсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

 

Хоёр улсын удирдагч нар ирэх тавдугаар сарын дундуур уулзахаар тохиролцоод буй юм.

 

Уулзалтын бэлтгэл ажилд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ихээхэн анхаарал хандуулж буй талаар албаны эх сурвалж өгүүлэв.

 

ТРАМП-КИМ нарын уулзалтаас урьтаж, хоёр улсын төлөөлөгчид гуравдагч орны тусламжтай уулзахаар төлөвлөж байна.

 

Түүхэндээ анх удаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар уулзахаар тохиролцоод буй юм.  Түүхэн уулзалт хаана болох нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин