Чөлөөтийн баг тамирчид зургаадугаар байрт жагсав
2018-04-09

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны “Дэлхийн цом”-ын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид зургаадугаар байрт жагсав.

 

 

Тус тэмцээнд  Иран, ОХУ-ын шигшээ баг оролцохоос татгалзсан. Улмаар ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг оролцохыг урьсан. Ингэснээр манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй сүүлийн таван жил дараалан Дэлхийн цомд зодоглов.

 

Монголын шигшээ баг B хэсэгт Азербайжан, Казахстан, Куба улсын багтай таарсан бөгөөд хэсэг дотроо Казахстаныг 6:4 харьцаатай ялж, Кубад 3:7, Азербайжанд 3:7 харьцаатай ялагдсан байна. Тавдугаар байрын төлөө Гүржийн багтай барилдаж 4:6 харьцаатай ялагдаад зургаадугаар байрт оржээ. Энэ жилийн дэлхийн цомыг АНУ-ын баг тамирчид хүртсэн байна.

 

  1. АНУ
  2. Азербайжан
  3. Япон
  4. Куба
  5. Гүрж
  6. Монгол
  7. Казахстан
  8. Энэтхэг

 

Монголын багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзсэн.

 

Багийн ахлагчаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
65 , 70 ,79 kg-iin nukhduud bukhchuud mun uu? ikh muu baylaa , busad ni sayn baysan , yalanguya bekhbayar delkhiin bukh gedgee buren kharuulsan , delkhiid 10 dotor bayna gedeg sayn shuu dee
2018-04-09