Сэтгэцийн өвчтэй эр гурван хүний аминд хүрчээ
2018-04-09

Германы Мюнстер хотноо энэ амралтын өдөр бүхээгтэй машинтай этгээд иргэдийг дайрсан талаар “www.npr.org” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү үйл явдлын улмаас гурван хүн амиа алдсан талаар Хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Халдлагыг Германы иргэн үйлдсэн болохыг тогтоосон байна. “Жолооч эр сэтгэцийн өвчтэй” хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэв.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн эрийн нэр дээрх дөрвөн байранд нэгжлэг хийсэн бөгөөд түүнийг ямар нэгэн террорист халдлага үйлдэхээр урьдчилан төлөвлөж байсан гэх ямар ч нотолгоо олоогүй гэнэ.

 

Сэтгэцийн өвчтэй эрийг Иенс гэдэг бөгөөд 48 настай аж. Тэрээр машинаараа иргэдийг дайрч, улмаар хэргийн газраас зугтаажээ. Дараа нь тэрээр өөрийнхөө толгой тус газар руу буудаж, амиа егүүтгэсэн байдалтай олдсон гэнэ.

 

Түүнийг өнгөрсөн 2015, 2016 онд бусдын биед гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан хэмээн баривчилж байсан бөгөөд цагдаа нарын хяналтад байсан нэгэн аж.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин