Трампын эхнэрийг доромжилсон хөтлөгч уучлалт гуйв
2018-04-09

АНУ-ын телевизийн од Жимми Киммел өнгөрсөн долоо хоногт цацагдсан шинэхэн шоуныхаа үеэр Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий, Тэргүүн хатагтай Мелания Трампыг доромжилсон билээ.

 

 

Тэрбээр Улаан өндөгний баяраар цацагдсан “Жимми Киммел шоу” нэвтрүүлгийнхээ үеэр “Словени улсад төрсөн манай улсын анхны Тэргүүн хатагтай хүүхдүүдэд хичээнгүйлэн үлгэрийн ном уншиж өглөө” хэмээн даажигнажээ.

 

Уг шоуны дараа үзэгчид хөтлөгчийг Тэргүүн хатагтай илт доромжилж, нэр хүндэд халдахыг санаархсан хэмээн буруутгасан аж.

 

Шүүмжлэлийн улмаас хөтлөгч эр твиттер хуудастаа “Намайг уучлаарай Тэргүүн хатагтай” гэж жиргэжээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ter buduulgiig od nertei balmaduud demzdeg oskariig hotloz hunuu zevuul hurgeh ym dongosdog shuudee ter etgeediig shiitgeh heregtei
2018-04-09