Театр урлагийн шилдгүүдийг тавдугаар сард шалгаруулна
2018-04-09
Гэрэл зургийг MPA.mn

 

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам ирэх тавдугаар сарын 7-13-ны хооронд болно.

 

14 дэх удаагийн олон улсын театрын наадамд “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-өөр зохион байгуулах юм байна.

 

Наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно.

 

Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөнө.  Шалгаруулалтад оролцох 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцох ба түүнээс 90 гаруй  уран бүтээлчид дээрх 4 төрөлд нэр дэвшиж байна.

 

 

ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН НААДАМД НЭР ДЭВШИГЧИД

 

Драмын жүжгийн төрөлд

 

  • “Адууны түүх” /УДЭТеатр/
  • “Жаргаагүй нар” /УДЭТеатр /
  • “Би эндээс явахгүй” /УДЭТеатр/
  • “Монгол ардын суут” /УХТеатр/
  • “Годо-г хүлээсэн нь” /Black box театр/
  • “Далан худалч” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/

 

 Шилдэг найруулагч

 

  • Ч.Түвшин  “Жаргаагүй нар” жүжгээр
  • Н.Наранбаатар “Би эндээс явахгүй” жүжгээр
  • Б.Баатар “Монгол ардын суут” жүжгээр
  • Б.Баатар, Г.Ган-Очир “Адууны түүх” жүжгээр
  • М.Боролдой “Годо-г хүлээсэн нь” жүжгээр
  • З.Далай “Далан худалч”  жүжгээр

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шилдэг тайзны зураач

 

  • Т.Алтан-Од, О.Баярмагнай “Жаргаагүй нар” жүжгээр
  • О.Баярмагнай   “Адууны түүх”  жүжгээр
  • В.Энх-Амгалан  “Монгол ардын суут” жүжгээр
  • С.Гантулга “Далан худалч” жүжгээр

 

Шилдэг хөгжмийн зохиолч

 

  • Б.Бямбабаяр “Жаргаагүй нар” жүжгээр
  • Т.Сэр-Од “Монгол ардын суут” жүжгээр

 

Шилдэг эрэгтэй гол дүр

 

  • Б.Шинэбаяр “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүрээр
  • Г.Мягмарнаран “Адууны түүх” жүжгийн Холстмерийн дүрээр
  • О.Гэрэлсүх “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрээр

 

Шилдэг эмэгтэй гол дүр

 

  • Н.Баярмаа “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаагийн дүрээр
  • Н.Баярмаа “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрээр
  • Д.Оюунзул “Годог хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр

 

Shuud.mn
Сонин хачин