МАН: Д.Гантулга гишүүнийг хамгаалах чиглэл өгөөгүй
2018-04-09

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар зээлийн хүүг бууруулах, тендэрийн хуульд өөрчлөлт оруулах, төвлөрлийг сааруулах, цахим орчныг хянах хуулийн төсөл боловсруулах, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах зэрэг таван асуудал хэлэлцсэн байна. Арилжааны банкуудын зээл олголт нэмэгдэж байгаатай холбогдуулан зээлийн хүүг бууруулах асуудлыг судлах гэнэ. Мөн төвлөрлийг сааруулах чиглэлээр судлах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. 

 

Хамгийн сүүлд нь Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-Манай бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Гантулгыг аваад үлдэх чиглэл өгөгдөөгүй. Хуулийн хүрээнд шийднэ гэсэн. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ирүүлсэн бичиг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөдлийн дагуу Халдашгүй байдлын дэд хороогоор ороод дараа нь УИХ-аар шийдүүлэх ёстой гэсэн шийдтэй явсан. 

 

Прокуророос ирүүлсэн албан бичиг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг УИХ-ын тухай хуулийн 9.1 дэх заалтын дагуу түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн. Гэтэл ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар энэ заалтыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн их суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ дахин авч хэлэлцэхгүй, ҮХЦ-ийн дээд шатны хурал юм. Тиймээс хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага гарсан, УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хуульчид зөвлөсөн. УИХ-ын гишүүн өөрөө түдгэлзэх өргөдлөө өгсөн. Гэвч хуулиар түдгэлзэх үндэслэл байхгүй. Тиймээс бүх зүйлийг хуулинд нийцүүлж шийднэ. Энэ долоо хоногт УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах зохицуулалт хийж, Д.Гантулга гишүүний асуудлыг шийднэ гэж байгаа. Түүнээс бус Д.Гантулга гишүүнийг хамгаалахаар МАН чиглэл өгөөгүй гэлээ. 

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Үндсэн хуульд "УИХ гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлж болно" гэж заажээ. Үндсэн хуулиа бариад шийдэж болохгүй юу?

 

-Миний хувьд хуульч хүн биш учир тодорхой тайлбар өгч чадахгүй. Бид үүнийг УИХ-ын Ажлын албаны хуульчид, бусад хуульчдаас асуухад прокуророос ирүүлсэн бичгийн дагуу тайлбар хийнэ гэсэн чиглэл өгч байгаа. Энэ долоо хоногт тодорхой шийдвэр гарна.  

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бүгдээрээ зайл цаашаа Бичих гээд ч үг олдохгүй нь
2018-04-10
ккк:
Хонгорыг хордуулсан муу лалар
2018-04-10
zochin:
МАН -ЫН ХАМГИИН ЛАЛАРУУД НЬ ЭНЭ БАНДААШАА ӨМСӨЖ ЯЧАДАХГҮЙ ХУЛГАЙЧ ЛАЛАРЫГ ХАМГААЛЖ БАЙНА.ТА НАР 2020 ОНД БҮГД ШОРОНД ОРОХ ӨДӨР ИРНЭ,ХАЯНХЯРВАА ЧИ ХОНГОРЫН АРД ТҮМНИЙГ ОЛОН ЖИЛ ЗОВООЖ БАЙНА ДАА.ЧИ ТАМД УДАХГҮЙ ОЧИНОО,
2018-04-09
ккк:
Хонгорыг хордуулсан муу лалар
dsn:
14 nas hursen bol huchindeed bai gej huulia batlaa bizdee ? Gantulga batalsan huulia l murduj buur nas bie guitssen amitan nuhsan uchiraas saishaah heregtei bolj bgaa yum bish uu?yaj saishaahiig D.Erdehebat sn harj av!
2018-04-09
hb:
MAN -n unen nuur tsarai ene shu de,huchin hiigch,ulsiin mungu idegch ,avilhach naraa ulaan tsain hamgaaldag ard tumen udaan tsesehgui shu
2018-04-09
oorsdodoo zoriulj xuuli davsan shiidver gargachixaad teruugeeree mani metiig mallana gej bodoj bgaa yum bxdaa lalaruud chin
2018-04-09
Ene naana suuj bgaa naranhuu-n egch gej bas neg hudlaa gar....
2018-04-09
zochin:
uhej bsan adgiin malnuud yum da, bugd dald oroosoi, novshnuud, undsen huuliin deer bdag uur huuli bdagiimu, huulias davsan juram bataldag manhgaruudad uur yu helehev de, tudgelzej bolohgui, tudgelzuulj bolohgui, uursuddu taaruulj huuli hiiheer garah gartsgui bolj bhgui yu, er n iim erh zuin chadamjgui balai hural tarval yaasiin be, uneheer ard olniig doromjilj hanahgui erguunuud yumaa
2018-04-09
П:
МАН Бандааш
2018-04-09
Эрхэм:
Иш чааваас ингэж үйлээ үзэж үсээ зулгааж хуйхаа маажиж байхаар зүгээр бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчихаач наанадаж өөрийнхөн нэр сүр цаанадаж намынхан нэр хүнд ялах ялагдах асуудал гээд байна шүү дээ магадгүй буруугаа хүлээвэл хохирогч нь эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэлээр уучилах ч юм бил үү бүр болохгүй бол аваад сууна барина гээд эр хүний 13 мэхийн хэрэглэвэл болно шүү дээ одооны залуучууд ийм ухаангүй юм уу хаашаа юм унтах хэвтэхээ зохицуулж чадахаа байж аан тэр хохирогч гээд байгаа эмэгтэй ч адил юм шиг байгаа юм энэ усан тэнэгтээ зууралдаж байдаг УИХ дан тэнэгүүд суудагыг мэдэхгүй байж хамаг юмыг нь хөдөлгөөд эргүү муу хог
2018-04-09