Майкл Дуглас: Би сэтгэлээр унахгүй
2018-04-11

Холливуудын нэрт жүжигчин Майкл Дуглас өчигдөр “ITV” сувгийн “The Jonathan Ross” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны тоглосон бүх уран бүтээл амжилт олсон?

 

-Миний бодлоор аль аль нь байх. Тэр бүтээлд би тоглосон мөн миний жүжиглэлт сайн байсан учир амжилт олсон байх. Дуглас ямар ч чадвараа харуулахгүйгээр тэр бүтээл амжилт олно  гэж бодохгүй байна. Гэхдээ жүжиглэлт минь тэр бүтээлийн амин сүнс. Намайг анх кинонд тоглоход хэн ч танихгүй байсан. Би өдий зэрэгт хүрсэн нь миний жүжиглэлтээс болсон байх. Би жүжиглэлтийнхээ ачаар “Оскар”-ын эзэн болсон. Мөн жүжиглэлтийнхээ ачаар илүү олон салбарт амжилт олсон гэхэд болно. Майкл Дугласыг хэн ч танихгүй. Харин жүжигчин Майкл Дугласыг бүгд танина. Харин амжилт олсны дараа Майкл Дугласын тоглосон уран бүтээлийг хүмүүс илүү ихээр сонирхох болсон. Гэхдээ энэ бол миний бүтээл.

 

-Кино урлагийн хамгийн чухал хэсэг юу вэ?

 

-Кино урлагийн хамгийн чухал хэсэг бол эвлүүлэг. Тэр бүтээлийг хийж буй хүмүүсийн хөдөлмөр үнэ цэнэтэй. Гэхдээ тэр киног бэлэн болгоход хамгийн чухал үүргийг эвлүүлэгчид гүйцэтгэдэг. Зураг авалт дуусаад 2-3 сарын хугацаанд эвлүүлэгчид их урт бичигдсэн тэр хальснаас кинонд багтаах хэсгийг цуглуулж жинхэнэ урлагийн бүтээл болгодог. Нэг бүтээлийг бэлэн болгохын тулд их хүн хөдөлмөрлөдөг.

 

 

-Гэхдээ тэр бүтээл амжилт олвол найруулагч болон жүжигчид хамаг шагнал, нэр хүндийг авдаг. Арай шударга бус уу?

 

-Найруулагч, жүжигчингүй тэр бүтээл амжилт олно гэж бодохгүй байна.

 

-Та эхний хариултадаа хэлсэн “Би олны танил болоод олон салбарт амжилт олсон” гэж. Эдгээр салбарууд дунд тань хувийн амьдрал гэх салбар бий юу?

 

-Мэдээж хэрэг. Би энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй миний эхнэр. “Эмэгтэй хүнийг хайрладаг эрчүүд амжилтад хүрдэг” хэмээн үргэлж хүүдээ хэлдэг. эмэгтэйчүүдийг хайрлах хэрэгтэй.

 

-Катрин Зета Жонс их үзэсгэлэнтэй. Тийм ээ санал нэгдэж байна?

 

-Тийм ээ би ч гэсэн чамтай санал нэгдэж байна. Тэр минь их үзэсгэлэнтэй. Их хань, их сайн гэрийн эзэгтэй, их сайн ээж бас их халамжтай эмэгтэй хүн. Эхнэрээ хэтэрхий их магтаж буйд уучлаарай. Гэхдээ энэ бүхэн үнэн. Катрин энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй.

 

 

-Ихэнх олны танил эрхмүүдийн хүүхдүүд олон талаараа алдартай болж байна. Харин таны хүүхдүүд тун даруухан юм?

 

-Би хүүхдүүдээ даруухан байхыг зөвлөдөг. Би сайн аав биш л дээ. Гэхдээ тэдэнтэйгээ ярилцлах цаг үргэлж гаргадаг. Урлаг хатуу гэдгийг би их сайн ойлгуулсан. Миний эсвэл ээжийнхээ нэр хүндээр алдаршиж болно. Харин тэр алдар нэрийг өргөж явах тийм ч амар биш.

 

-Ерөнхийлөгч Трампийн үзэл бодол танд таалагддаг гэсэн. Энэ үнэн үү?

 

-Тийм ээ. Ер нь хүн шударга байх хэрэгтэй. Трамп их шударга хүн. Түүнтэй уулзана гэдэгт итгэлтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tsagaan aristnii shuteen Trupmh.g shutdeg geheer aris ongonii uzeltei etgeed bolj taaraad bna
2018-04-12
duglas zov bodoltoi hun yum bn
2018-04-11