Тагнуулч эрийн охин эмнэлгээс гарчээ
2018-04-11

ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипалийн охин 33 настай Юлиягийн биеийн байдал сайжирч, улмаар эмнэлэгээс гарсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Юлия тусгай хамгаалалттай эмнэлгээс гарсан бөгөөд удахгүй мэдүүлэг өгөх гэнэ. Мөн тагнуулчийн биеийн байдал сайжирч байгаа талаар Британийн Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

 

Юлия эцгийнхээ хамтаар өнгөрсөн сарын 3-ны өдөр Сэлисбери хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон бөгөөд шинжилгээгээр тэднийг химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм.

 

“Уг хэргийг ОХУ үйлдсэн” хэмээн Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэж, тус улсын 23 дипломатчдыг эх орноосоо хөөсөн билээ.

 

Тагнуулч эрийг охиных нь хамтаар “Новочик” гэх химийн зэвсгээр хордуулсан болохыг Британийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоосон ч уг химийн зэвсгийг аль улс эзэмшиж буйг өнөөг хүртэл илрүүлээгүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Энэ хоёрыг Украйн хүүхэн хордуулсан гэсэн бичлэг байна.Энэ нөхөр зэвсгийн наймаа эрхэлдэг бөгөөд зэвсгээ наймаалцаж байхад нь өрсөлдөгч нь энэ нөхрийг устгах зорилгоор мөнгөнд нь хорт бодис шингээсэн гэсэн таамаг байна. Энд ямар ч улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд өрсөлдөгчдөө саад болоод байсан учир замаасаа зайлуулахаар ийм хэрэг хийсэн нь өнөөдөр улс орнуудын хэрүүлийн алим болоод байх шиг
2018-04-12
Us uuh huvitai nasnih ni too guitseegui l 2 bj dee, God bless them
2018-04-11
Урвагчийг хороо
2018-04-11
Химийн зэвсэг биш цацраг идэвхт бодис.
2018-04-11
Зочин:
Тагнуулч биш урвагчийн охин
2018-04-11