Д.Эрдэнэбат: Гудамж, гүүр бариад түгжрэл арилахгүй
2018-04-11

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлийг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлыг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

 

Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүнээр 2009 онд элссэнээс хойш өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа нь өнөөг хүртэл хувийн хэвшилд чиглэсэн байна. Харин тус банктай 2017 онд стратегийн баримт бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрджээ. Ингэснээр  “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийг олгохоор тохиролцжээ.  Зээлийн нь 15 жилийн хугацаатай бөгөөд эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж,санал хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Санамж бичиг манайх их зурдаг. Тухайлбал, хатуу хог хаягдал боловсруулах байгууламжийг шинэчлэх талаар үнэгүй барьж өгнө гэж Австрийн Засгийн газартай санамж бичигт гарын үсэг зурж байсан санагдана. 9.7 сая ам.долларын хүү нь хэд вэ? Замын цагдаагийн гүүрэн зам барих гэж байна. Аж ахуй нэгжүүдийн хашааг Улаанбаатар хот өндөр өртгөөр чөлөөлж байна гэнэ. Гэтэл хоёр талдаа түгжрэлтэй байхад өндөр өртгөөр гүүр барьж ямар чиглэлийг зохицуулах гээд байна. Уг нь хотын захад түгжрэлгүй хэсгээ түгжрэлтэй хэсгээс зөөвөрлөсөн байх хэрэгтэй. Яармаг чиглэл рүү өөр хот байгуулмаар байгаа юм. Хотын дарга, цэрэг нар ажлаа дийлэхгүй байгаа шүү дээ. Ер нь Улаанбаатар хотын дундаар явж байгаа төмөр замыг холдуулсан нь гүүр барихаас хамаагүй бага өртөгтэй болох байх.

 

Нийслэлийн Засаг даргын орлогоч П.Баярхүү:

 

-Зээлийн эргэн төлөлтийг хатуу хог хаягдлаа эргэн боловсруулж төлнө. Автозамын асфальтад ордог материал,бусад цемент,боржуур хийдэг материал хатуу хог хаягдалд гардаг. Улаанбаатарт жилд 120мянган тонн барилгын материалын хог хаягдал гардаг. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучины барилгыг нурааж байгаагаас хог хаягдал их гарч байна. Хог шатаах үйлдвэрийн талаар Улаанбаатар хот Францын компанитай ТЭЗҮ-ийг хийлгээд бэлэн болсон. 

 

Улаанбаатар хотод өнөөдөр 350 гаруй мянган автомашин зорчиж байна. Түгжрэл их байгаатай санал нэг байна. Нийт замынхаа даацнаас хэд дахин илүү техниктэй болчихоод байна. Улаанбаатар хотод дахиад 3000 км зам хэрэгтэй байна.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Энэ зээлийн тухайд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа.  

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-40 тэрбум төгрөг бага мөнгө биш. Тиймээс хог хаягдлыг боловсруулаад, эрчим хүч гаргах төсөл руу хийж болоогүй юм уу. Гэтэл төсөл нь эрчим хүч гаргахгүй хатуу хог хаягдал л боловсруулах юм байна. 40 тэрбум төгрөгөөр эрчим хүч гаргах юм бол 20 МВт-ын станц барих хэмжээний төсөв. Гэтэл та бүхэн эдийн засгийн үр ашигтай гаргалгаа байхгүй заавал хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийг оруулж ирж байгаа нь ямар учиртай юм. Хөнгөлөлттэй зээлээрээ хог боловсруулах үйлдвэрээ хийгээд, эрчим хүч гаргаад явчихсан бол ядаж захын гэр хорооллыг эрчим хүчээр хангах бүрэн боломж байна. Хөнгөлөлттэй зээл авч байгаа нь зөв. Харин төслийн сонголт нь буруу байна. 

Машины тоо нэмэгдээд түгжрэл буурахгүй байна гэлээ. Тэгвэл гудамж, гүүр хоёр бариад түгжрэл арилахгүй гэдгийг бид мэдэж байгаа. Улаанбаатар хот хэзээ энэ замын хөдөлгөөний хяналтын ухаалаг системд орох юм. Энэ чиглэлийн төслийг харин бид дэмжих ёстой юм биш үү. Гүүр нэмж барих, замын өргөлтгөл хийхээс илүү ач холбогдолтой байх болно. 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Орж ирж байгаа зээл, тусламжуудыг Эдийн засгийн байнгын хороон дээр нэгтгэн ярих хэрэгтэй байна. АХБ-ны 130 сая ам.долларын 60 хувийг шахмал түлшний үйлдвэр барихад зарцуулна гэнэ. Гэтэл энэ нь үр дүнгээ өгөхгүй,өмнөх алдааг давтах вий. Олон урсгал руу оруулахаар үр дүнгүй болчих вий гэдэг дээр санаа зовж байна. Бид гэр хорооллыг байшин хороолол болгоно гэж амласан. Энэ ажлаа хэрэгжүүлэхэд зээл, тусламжаа төвлөрүүлэх хэрэгтэй.

 

Ийнхүү гишүүд дээрх асуудалд байр сууриа илэрхийлээд, төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Чи:
Чи бол баас гүүрны оронд төмөр замаа хотоос гаргаааа малуудаааа энэ хот чинь гүүрэн хот болно удахгүй тэгээд нурна бурхан минь малуулдааа ухаараач дэээээ
2018-04-12
an namin mulgu tugtsug.
2018-04-12
иргэн:
Энэ халзан луухаан өөрөө юу ч хийхгүй ямарч санал санаачлага гаргахгүй байж бүх зүйлийг эсэргүүцнэ, хэрүүл хийнэ, мушгиж гуйвуулна, их ойлгомжгүй хүн шүү
2018-04-12
Данх Шугэлдээд эхэллээ:
Чи битгий хуцааж хоосон Данх чинь
2018-04-12
Данх Шугэлдээд эхэллээ:
Чи битгий хуцааж хоосон Данх чинь
2018-04-12
zochin:
HALZAN BUH
2018-04-11
Өвгөн:
Наад МҮДН гаралтай Эрдэнэбат чинь элийрчээ. Түүний санаагаар Гүүр, гумажаа нураачихаар түгжрэл арилах уу? ааан? Ийм элий балай юмнууд байх гэж. Зөв юм хийж байгаа хэнийгээ ч ингэж боорлодог ёозгүй зангаа хэн хэн нь засмаараа даа. "Жингийн цуваа явж л байна. Жингэр хуцаад хоцроно". Үнэхээр зөв гээгтээ итгэлтэй бол хий. Бүү шантар. Гэхдээ бусдын хорон санааг бус хэрэгтэй санал, шүүмжлэлийг сонсож бай
2018-04-11
Зочин:
ГҮҮРЭЭ БАРЬСАН НЬ ДЭЭРЭЭ ТҮҮН ДЭЭГҮҮР ЧИНЬ ЯДАЖ АРД ТҮМЭН ЗОРЧИНО ШҮҮ ДЭЭ...
2018-04-11
Zochin:
н. Эрдэнэбат гэж тэнэг минь Улсын хөгжлийг хойш нь бүү чангаа давхар зам тавихад түгжрэл арилахгүй гэж чиний махан толгойд яаж орж ирэвээ.Махан толгой шигээ хогийн юм яриж тэнэгтэж явдагаа боли. Ардчилсан намынхны идэж уусан мөнгийг цуглуулж хамбын овооны хогон дээр үйлдвэр.байгуулаад хог боловсруулах үйддвэрийн дарга бол чамд таарсан ажил. Харин энэ том бүтээн байгуулалтын ажилд бүү саад хий та давхар замаар явахгүй байж болно иргэд бид түгжрэлгүй явмаар байна. Энэ засаг харин ч.ажил хийж ч байна цаашид хийхээр ч харагдаж байна. С. Эрдэнэ н. Эрдэнэбат та хоёр 2020 оны сонгуульд нэр чинь арчигдана тэгээд хогийн үйлдвэрээ бариад үйлдвэрийн даргынхаа албан тушаалаа булаалдахгүй амидар харин давхар зам дээгүүр явалгүй дандаа бид бүгдийн явж байгаа замын доод замыг сонгож яваарай.
2018-04-11
Zorigtoi ers shiidel heregtei bna.
2018-04-11
Өөрөөр яаж түгжрэлээ бууруулах вэ буруу иштэй сүх гуай минээ
2018-04-11
Ууртай Монгол:
Эрдэнэбат эргүүтэж байна уу? Урсгалын хурдыг нэмэхийн тулд дамжин өнгрөх талбайг нь нэмдэгийг 6-р ангийн хүүхэд бүр мэднэ. Харин зангилаа, сүлжээ бүхэн нь ачаалалд тохирсон нэвтрүүлэлт шаардадгийг ойлгож төлөвлөх шаардлагатай. Зарим нөхдүүд хахууль өгч УИХ-д сууснаа бүх юмыг мэддэг болчихлоо гэж бодох юм.
2018-04-11
МАН-ЫН ФСДАКУУДАА ТОМХОН СЭТГЭЖ АЖИЛ ХИЙГЭЭЧ
2018-04-11
ШИНЭ ЗАМ, ГҮҮРЭЭР НЬ ЯВАХГҮЙ ЮМ ШИГ ЗАГНАХ ЮМ.
2018-04-11
Зоригт:
Түлшний үйлдвэр гээд Хужаа Зоригт 17 ьэрбумаар гараа угааж идсэн . Тэр мөнгийг яах юм бэ.Улс аж ахуй эрхэлж байгаа гэртэй бөөн луйвар.ягадны оронд хэзээ ч улс хийдэггүй юм
2018-04-11
Малнууд:
Улсын мөнгөөр түлшний үйлдвэр бариад мөнгийг идээд л дуусна.Улс үйлдвэр барьдаг.Луйвар.Хувийн компан л үйлдвэр барина шүү дээ. ЗЭЭЛЭЭ ӨГЧИХ
2018-04-11