Б.Мөнхзаяа БНСУ-ын марафоноос мөнгөн медаль хүртэв
2018-04-11

 

БНСУ-ын Гунсан хотод марафон гүйлтийн олон улсын тэмцээн өчигдөр /2018.04.09/ болж өндөрлөлөө.

 

Тус тэмцээнд  Монголын гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцсон. Тэмцээний  эмэгтэйчүүдийн 42,195 км-ын ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:34:56 цагийн амжилтаар хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хүртжээ.

 

Харин Д.Гантулга наймдугаар байрт, Ж.Отгонбаяр аравдугаар байрт тус тус орсон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин