А.Тлейхан: Нарны эрчим хүчийг дулаан болгон ашиглая
2018-04-11
Гэрэл зургуудыг MPA.mn

 

 “Сэргээгдэх эрчим хүч болон уур амьсгалын өөрчлөлт хэлэлцүүлэг” Улаанбаатар зочид буудлын номын өргөөнд боллоо. Тус хэлэлцүүлгийг Эрчим хүчний яам, Байгаль орчин аялал жуучлалын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин уур амьсгалын сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан болон бусад албаны хүмүүс оролцож, уур амьсгалын өөрчлөлтийг ашиглан сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэх ажлуудын талаар хэлэлцэж байна.

 

 

БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал: “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд гол анхаарлаа төвлөрүүлж байгаа салбар бол сэргээгдэх эрчим хүч.  Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь хүлэмжийн хий. Энэ нь дан ганц манай оронд биш дэлхий нийтийн тулгамдаж байгаа асуудал болохоор олон улсууд хамтран санхүүгийн асуудлаа шийдэж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр санхүүгийн механизмыг зөв зохистой ашиглах, эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж үнийг нь сааруулах талаар болон уур амьсгалын өөрчлөлтөд гарч байгаа сөрөг нөлөөллийг  сэргээгдэх эрчим хүчийг ашиглан бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн Парисын хэлэлцээрт Монгол улс нэгдэн орсон. Энэ хэлэлцээрийн үүргийн биелэлт тавьсан зорилтоосоо өмнө биелэх боломжийг танилцуулж байна. Нөгөөтэйгүүр эрдэмтэн судлаачид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд харилцан туршлага солилцож тулгамдаж байгаа асуудлууд, гарц шийдлийн талаар ололт амжилтаа хуваалцаж байгаа нь цаг үеээ олсон сайхан зүйл болж байна”  гэлээ. 

 

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: “Өнөөдрийн байдлаар нэгдсэн сүлжээнд хоёр салхин станц тус бүрдээ 50МБ цахилгаан, мөн хоёр нарны станц тус бүрдээ 10МБ нийт 120МБ цахилгааныг нийлүүлж байна. Энэ оны эцэст 95-100МБ хүчин чадалтай нарны тав, салхины нэг станцыг барих саналаа өгөөд бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байгаа. Энэ бүтээн байгуулалт нь дандаа хувийн болоод гадаадын хөрөнгө оруулалтаар бүтээгдэж байна. Өнгөрсөн жил Монгол Улс 7.5 квт тэрбум эрчим хүч хэрэглэсний 80 хувийг нь дотооддоо үйлдвэрлэж,  20хувийг импортоор авсан. Энэ импортоор авсан цахилгааны ихэнх хэсэг нь Оюутолгойн Хятадаас авсан 1.1 тэрбум квт цахилгаан. Мөн төвийн болон баруун бүс Оросоос 300 гаруй сая квт цахилгаан авсан. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний салбарыг бодлогоор хөгжүүлэхэд анхаарах гурван төрлийн асуудал байна.

 

Нэгдүгээрт: Төрөөс баримтлах бодлого дотор сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд байлгах.

 

Хоёрдугаарт: Нар салхины цахилгаан станц нэмэгдэхээр системийн тогтвортой байдал алдагдаж эхэлж байна. Нар, салхигүй үед цахилгаан үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс бидэнд төвийн нэгдсэн сүлжээнд 245 мб цахилгаан нийлүүлэх боломжтой.

 

Гуравдугаарт: Станцууд нэмэгдэх тусам цахилгааны үнэ тариф өсөхөөр байгаа. Тиймээс бид хэрэглэгчдийн эрх ашгийг бодож хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Иймд цахилгаан станц барих байгууллагуудыг өрсөлдүүлэн, сонгон шалгаруулж хэрэглэгчдийг байнгийн, хямд цахилгаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж байна” гэлээ.

 

Мөн тэрбээр Нарны эрчим хүчийг цахилгаанаас гадна дулаан болгож хувирган халаалтад ашиглах санал гаргалаа. Ингэснээр нүүрсний хэрэглээ багасах юм.

 

Манай улс нар салхины асар их нөөцөө ашиглаж 500-1000 мб-ийн цахилгаан үйлдвэрлэдэг болбол цахилгаанаа гадагшаа импортлох боломжтой болно. Азийн супер сүлжээ буюу  Япон, Солонгос, Хятад, Орос гэсэн таван улсыг холбосон өдөр хүчдэлийн сүлжээ баригдана гэж олон жил яригдаж байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл өндөр хүчин чадлын цахилгаан сүлжээг барьж байгуулах ажил эхэлнэ гэдгийг А.Тлейхан дарга хэллээ.

 

З.Жамбал

 

Shuud.mn
Сонин хачин
Бид нар ийм үеээ өнгөрөөсөн үнэтэй технологийн оронд газрын гүний найдвартай дулааныг ашиглах, хэрэглэх тухай яагаад ярихгүй байна вэ?
2019-07-09
СД:
Сэргээгдэх эрчим хүчний станцууд барихын хэрээр цахилгааны үнэ нэмэгдэнэ гэсэн чинь ямар гаж үзэгдэл вэ? Импортоор авах нь ашигтай гэсэн үг үү? Тэгээд бас нар салхины эрчим хүчээ экспортлоно гэнэ. Манайхаас илүү гарсн ганц чүдэнз зурахын даны юмыг хэн авах юм? Сэргээгдэхэд сайны зэрэгцээ сөрөг тал бий шүү. Ялангуяа манай хувьд салхи, усан ЦС-ыг сайн бодох хэрэгтэй. ДЦС-ын утааг сайн шүүдэг, аүк өндөртэй нүүрсний технологи гарсан л байгаа. Тэр бүү хэл бага оврын дээд зэргийн аюулгүй ажиллагаатай Цөмийн станцаас айгаад байх юм байхгүй шүүдээ. Бид өөсдийгөө голж, өндөр технологиос тойрч, үргэлжийн хоцрогдсон улс байх ёсгүй биз дээ...
2018-04-11
УЦС ГЭЖ ЕРДОО ЯРИХГУЙ ЮМ ДАВААСУРЭН ЭНЭ 2-Т ШИНЭЛЭГ САНАА ЕРДОО Ч АЛГА
2018-04-11
Nar:
Ulsaas neg togrog gargahgui baigaa bizdee 100/ sergeegdeh erchim hucheer shiideh garc bii bolgo tolgoi hurehgui bol zail hogjiloo dagj amldar
2018-04-11
zochin:
Тэгье, тэгээд үнийг нь нэмж өгөөд мөнгө хунздий
2018-04-11
ЮМАА МЭДЭЖ ЯРЬЖ Л БАЙГАА БАЙХ ДАА. ОДООГИЙН ТЕХНОЛОГИООР НҮҮРС ТҮЛСНЭЭС ХЭД БАЙТУГАЙ ДАХИН ҮНЭТЭЙ ТУСНА БИЗ
2018-04-11
ZOLTAN:
TETGEBERTEE GARAA
2018-04-11