АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан шалгаж байна
2018-04-11

 

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

 

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.iaac.mn

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Bayar guai n irsiimuu amerikt housendaa bgaan bishuu
2018-04-12
XA XA XA:
BAYR TA BOXI JAJILAAD MUN TOM BAIBAA ANGLIIN ELCHIN BOLNO GEJ SERUUN ZUUDELEED
2018-04-11
Zochin:
Ulsiig chini zarchihaad bna malaa. Harin ch horigdohgui il yavaad baival bid nart gishgeh gazar oldohgui bolchih bolohoor il bh ni aidastai bna.
2018-04-11
zochin:
uursduu ireed medyyleg ugud bhad horij shalgah hereg bga um uu hymuusiig aidast avtyylah l arga yvaad bn naad humuus chin zugtaamaar bsan bol ali ert uur yls irgen nolchij chadah humuus arai l muuhai um da.
2018-04-11
Zochin:
Ulsiig chini zarchihaad bna malaa. Harin ch horigdohgui il yavaad baival bid nart gishgeh gazar oldohgui bolchih bolohoor il bh ni aidastai bna.
зочин:
яагаад төрд гарах хугацаандаа улс орныхоо төлөө зүтгэдэггүй, улам их идэж ууж, улс орноо цөлмөөд, туйлдуулаад байдгийг мунхаг би огт ойлгохгүй юм. Яагаад Эх орноо гэсэн чин сэтгэлтэйгээр зүтгээд, улс орноо өөд нь татахыг хүсдэггүй юм бол. Үнэхээр дэндүү харамсалтай,эмгэнэлтэй. Бидний үр хүүхдүүдийн хувь заяанд үнэхээр сэтгэл зүрх өвдөж байна. Улс орны хувь заяа хаашаа явж байгааг гадныхан мэдэхээр болоод байгаа юм бишүү.Төр удирдаж байсан эдгээр хүмүүст үнэхээр харамсаж, харуусч байна. ийм ч хүмүүс төр удирдах гэж. Хайран тусгаар тогтносон улс эх орон минь.
2018-04-11