ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна
2018-04-12

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан горимын санал хэллээ. Тэрбээр "УИХ-ын даргын зөвлөлөөр баталсан хуралдааны хуваарийг өөрчлөөд байна. Үүнд анхаарах хэрэгтэй, дур мэдэн хуралдааны хуваарийг өөрчилж болохгүй" гэлээ. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын даргын зөвлөл баасан гаригийн үдээс хойш хуралдаж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал, цагийн хуваарь,хуралдааны танхимыг баталдаг. Зайлшгүй асуудал гарсан тохиолдолд хуваарьт өөрчлөлт оруулдаг" гэлээ. 

 

Ингээд чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин