Экс тагнуулчийн охин ОХУ-ын тусламжаас татгалзжээ
2018-04-12

ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипалийн охин 33 настай Юлиягийн биеийн байдал сайжирч, эмнэлэгээс гарсан талаар Британийн албаныхан мэдээлсэн билээ.

 

 

Юлия эцгийнхээ хамтаар өнгөрсөн сарын 3-ны өдөр Сэлисбери хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон бөгөөд шинжилгээгээр тэднийг химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм.

 

Тэгвэл Юлия ОХУ-ын Элчин сайдын яамнаас тусламж авахаас татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр “Би өвдөж байна” хэмээн хэлээд, тусламжаас татгалзсан талаар эх сурвалжууд өгүүлэв.

 

Юлия Надад ярилцлага өгөх хүч алга байна. Хэн ч миний төлөө болон аавын минь өмнөөс ярихгүй” хэмээсэн байна.  

 

Цагдаагийнхан түүний алхам тутмыг нь хянаж, хамгаалж буй бөгөөд энэ талаар “Сар хагасын өмнөх миний амьдрал оронгоороо эргэсэн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
varane:
Үнэн бол урвагчын охин урвагч л байдаг юм байна. Англичууд худлаа ярьж байгаа .
2018-04-12