Хөвсгөл аймгийн Засаг даргыг солих уу
2018-04-12

 

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг томилсон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын захирамжийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн билээ. Ингэснээр Ерөнхий сайдын захирамжийн Засаг даргын томилсон заалт хүчингүй болж буй юм.

 

Засаг дарга Л.Ганболд нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас Үндсэн хуулийн цэц тус заалтыг түтгэлзүүлжээ.

 

Харин энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Цэцийн шийдвэр гарсан ч үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Томилсон субект болох Ерөнхий сайд шийдвэр гаргавал дагаж мөрдөнө. Миний хувьд хөвсгөлчүүд болоод Монгол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа. Хууль зөрчсөн ямар нэг үйлдэл гаргаагүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дээр нь хөх тэнгэрээс өөр юмгүй ҮХЦ дүгнэлтээ гаргачихаад байхад үхсэний чинь тайван ажиллулах вэ үтэр түргэн зайлуулаачээ МАНгар новшийг дээрх пялдага дуугай бай
2018-04-13
Iimerhuu amitatiig zailuulaad eruu uusgen nohon tolbor tavij baigaach
2018-04-12
Иргэн:
Одоо энэ Л.Ганболд чинь 2 жил гаруй ажиллаад урьд ажилласантайгаа нийлээд хуулийн шаардлага хангачихсан юм бишүү???... Хүнийг зүгээр тайван ажиллуулж байгаачээ???...Манай сайн боловсон хүчин дажгүй даргашдээ???...
2018-04-12