Хоёр МӨНХ
2018-04-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Нэгэн цагт үхэр саалгахгүй телевиз, радиогийн өмнө уяж, уран мэхийг уралдуулан барилдаж олон түмнээ цэнгүүлж явсан хоёр Мөнхийн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа бурхны оронд заларч бөхөд хайртай Монгол түмнийг уй гашууд автуулаад байна.

 

Өнөөдөр /2018.04.13/ дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо. Тэнгэр хангай хүртэл “уйлж” байх шиг цас хямаргалсан энэ өглөө аваргаа үдэж буй ард түмний сэтгэл ч хүндхэн байлаа. Сүүлчийн замд нь үдэх ёслолд отгон хүү Хакухо М.Даваажаргал болон дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба нарын үе үеийн аваргууд хүрэлцэн ирсэн байв.

 

Идэр залуудаа итгэл хүлээлгэсэн олныхоо сэтгэлийг чилээхгүй гэсэн дээ эр бяраа гайхуулан “арсалдаж” явсан үе хоёр Мөнхөд бий. Хоёр талаас хэн хэнийгээ “хэмлэж”, тэгсэн атал тэрүүхэндээ өмөөрч, өндөлзөж суусан ч цаг бий дээ. Хэдий тийм ч буурал орчлонгийн жамаар нэг нь хорвоогоос буцахад Хорлоогийн Баянмөнх аварга үдэхээр ирчихсэн нулимсаа арчиж суугаа нь хачин их сэтгэл өвтгөлөө. Хөөрхий өвгөн аварга он цагийн шаргал тоосонд будантаж сарнисан залуу халуун насаа, өөрийг нь ирлэж, хурцалсан нөгөө Мөнхийгөө өнөөдөр үгүйлсэндээ ийн уйлж суугаа байх даа.

 

Хакухо М.Даваажаргал “Хоёр Мөнхийн нэг Баянмөнх аваргыг хүрэлцэн ирсэнд миний сэтгэл маш их хөдөлж байна. Би өөрөө тамирчин хүн. Тамирчин хүний гол өрсөлдөгч нь өөрөө болон өрсөлдөгч нь байдаг гэж би боддог. Хоёр Мөнх бол XX зууны үндэсний бөхөд шинэ уур амьсгал урласан, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. Наадамд нэг нэгэнтэйгээ үнэн шударга, даван ялахын төлөө барилдаж явсан хоёр Мөнхийн маань нэг түүх болон үлдэж байна. Баянмөнх аваргадаа урт насалж, удаан жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээн хоолой зангируулан хэлэв.

 

Уран мэхийг уралдуулан барилдаж, элгэн түмнээ цэнгүүлж явсан их аварга минь Монгол түмэндээ эргэж төрөөрэй. Ум сайн амгалан болох болтугай.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
harin jinhene matar... heruul guisan hugiin matar
2018-04-19
Jamuha, Chingis haan 2-iig sana.
2018-04-15
Ursulduj uzsen hun ursuldugchuu uruvduh ni bii. Hedii yalah saihan ch ursuldugch bol minii sanaaguig sanaj hurtsalj dahin huchirhegjhiig shaardaj bdag. Ter bolgond uur hureh, ataa hudluh bolovch barij awaad alchij chadahguigees hoish durmiin daguu shud zuugaad uuriiguu zorigjuulaad uzdeg hucht ursuldugch iim l bdag. Ursuldugch ursuldugchdiin dundaas jinhene hucht ursuldugch chin sularch ehelhed uuriin erhgui aldaag ni haraad hun uruvddug. Gehdee hezee ch ursuldugchduu ochij heehgui Uulzahhyi iim bdag.
2018-04-15
хоёр мөнх гэж ярьдгийг би ойлгодогүй. мөнхбатыг надтай зүйрлэх аргагүй. би дэлхийн аварга дэлхийн аваргын хошой мөнгөн мёдальт олимпийн мөнгөн мёдальтай улсад 10 түрүүлсэн. ийм байхад намайг мөнхбаттай зүйрлэх утгагүй гэж баянмөнх ярьж бсан
2018-04-15
Yamar tsenheruud biagaa bish uran goy dongodoh yumaa olj yagaj dee
2018-04-15
чи өөрөө жинхэнэ матар байна даа
2018-04-14
Nyamgerel:
.... Радиогоор: Заан Баянмөнх энэ жил 21 настай, үндсэн захиргаа нь Увс аймаг, арслан Мөнхбат энэ жил 24 настай, үндсэн захиргаа нь Төв аймаг гэж.... нэвтрүүлж байв. Дахиад өрлөө... Заан давшингуй, арслан ухрангуй. Хав дөрвөлжин золгоод авлаа. Заан хий мурьж түрэнгүүт арсланг хонгодоод авлаа. Түрж хөөлөө. Хөлий нь өргөөд ирлээ. Арслан хариугүй уналаа.... Заан хөлий нь алдчихлаа. Арслан тэнцлээ. Тэнцэнгүүт хүчий нь дагуулан тонгорлоо. Заан тонгороонд тэссэнгүй уналаа. Ингээд улсын арслан Мөнхбат түрүүлж, заан Баянмөнх үзүүрлэлээ. Мөнхбат аварга боллоо.
2018-04-14
Эр бор харцага нь шигүүргэндээ хүчтэй Энгүй их аваргын минь гараа дэвээ бахдалтай Алсыг халиах харц нь арслан барсын зоригтой Авхаалжтай тэмцэлдэх мэх нь аянгын хурц гялбаатай Ард түмэн бидэндээ зуунаар өртөөлөх дурсамжтай Агуу их Аварга минь алсын аяндаа мордов Хөх мөнх тэнгэртээ жигүүрээ дэлгэсээр одов Хөх Монголчууд бид нэгэн хийморио хийсгэв Эргэх дөрвөн цагийн улиралд Ээлтэй халуун зуны сард Эртний үйлийн салхинаар дэгдэж Өссөн тунгалаг нууртаан ирмүү зэ Хөх тэнгэр ивээх болтугай.
2018-04-13
dsn:
suuliin ueiin humuun iim l boljdee ,ene matriin njulimas bish! er hun ,erch hucheerei unenhuu ursulun yvj er hun ,er hunee tanisan haluun dursamj, haluuhan nulimas yum.2 munh shig er bie odoogoor turuugui bgaa n unen shuu!
2018-04-13
Матрын нулмис. Хэрүүлийн бузар өвгөн
2018-04-13
harin jinhene matar... heruul guisan hugiin matar
чи өөрөө жинхэнэ матар байна даа
Mongolin buxiin tuuhend ner ni ueiin ued dursagdah Hun mini taivan amgalan noirsdoo, Um maanii bad mi hum....
2018-04-13
zochin:
baynaa avargiig haraad bas l adilhan nulims dusluulj suulaa, ene egelgui hun yu bodoj uilaa bol, yug dursaa bol, ai horvoo gej
2018-04-13
NJUTY:
ЦЭЭЖИН БИЕЭЭРЭЭ НҮЦГЭН ТУЛСАН НЬ ЭХНЭРТЭЙ МИНЬ ЭНЭ ЗЭРЭГЦЭНЭ ГЭЖ АГУУ ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ БАЯНАА АВАРГА
2018-04-13
Yamar tsenheruud biagaa bish uran goy dongodoh yumaa olj yagaj dee
NJUTY:
ЦЭЭЖИН БИЕЭЭРЭЭ НҮЦГЭН ТУЛСАН НЬ ЭХНЭРТЭЙ МИНЬ ЭНЭ ЗЭРЭГЦЭНЭ ГЭЖ АГУУ ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ БАЯНАА АВАРГА
2018-04-13