Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын тухай мэдээллийг хүлээн авна
2018-04-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Жолооч нар ЭНД нэрлэсэн 27 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр төлөхгүй байх эрхтэй. Гэтэл өнөөдөр жолоочид дэлгүүрт орлого оруулсныхаа төлөө, зах худалдааны төвийг нь сонгон үйлчлүүлснийхээ төлөө 500-3000 төгрөг төлж, автомашинаа зогсоолд байрлуулж байна.

 

Тэгвэл нийтийн эзэмшлийн зам, талбайн орц, гарцыг хааж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсаар өгч болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин