Дулааны улирлын хувцсанд шилжлээ
2018-04-13

ОБЕГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн А/126 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн салбарууд, “Жаргалант“ давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.

 

  

Дулааны улирлын хувцсан шилжих болсонтой холбогдуулан ОБЕГ-ын харьяа Аврах тусга анги дээр хувцасны үзлэгийг зохион байгуулж, тангараг давтах ажиллагааг зохион байгуулав. 

 

  

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд 2018 оны 04 дүгээр сард багтаан шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг орон нутгийн бүсийн төвийн дарга нарт даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин