Халтиргаа гулгаатай байгаа ЗАМУУД
2018-04-13

Өнөөдрийн 15 цагийн байдлаар Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай, Төв, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгуудын нутгаар хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин муу байна.

 

Мөн дараах замууд халтиргаа гулгаа ихтэй, явахад хүндрэлтэй байна.

 

  1. УБ-Өвөрхангай чиглэлийн автозамд Шартын даваа, Бумбатын давааны зорчих хэсэг
  2.  
  3. УБ-Элсэнтасархай чиглэлийн зорчих хэсэг
  4.  
  5. УБ-Арвайхээр чиглэлийн Сонгины ар шил, Эмээлтийн хөтөл, Шар хөвийн дөрвөлж, Уушгийн хөтөл гэх газар
  6.  
  7. УБ-Дархан чиглэлийн Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, 124-ын даваа
  8. УБ-Мандалговь чиглэлийн Хустайн даваа, Ногоон дов гэх газар
  9.  
  10. Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мөрөн-Улиастай, Улиастай-Алтай чиглэлийн замуудад 2 талаасаа цасаар хучигдсан, хүчтэй цасан шуурга шуурч байгаа бөгөөд үргэлжүүлэн цас орж, шуурах, нөхцөл байдалд хүндрэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг өнөөдөр, маргаашийн хугацаанд онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх, зуны дугуйтай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд тохируулан оролцохыг зөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин