Улаанбаатар
В.Путин: АНУ өөрсдийн зохиосон үлгэртээ итгээд ХЭЦҮҮДЛЭЭ
8 өдөр

Холбоотнууд Сирид агаараас цохилт өгч эхэллээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласныхаа хариуг нь заавал барихаа мэдэгдсэн билээ.

 

Цагаан ордны тэргүүн ийнхүү мэдэгдснийхээ дараахан Сирийн Засгийн газрын байгууламжуудад агаараас цохилт өгчээ. АНУ ганцаараа бус Их Британи болон Франц улстай хамтран Сирид агаараас цохилт өгөв.

 

Эртнээс Ассадын дэглэмийг түлхэн унагаахаар тэмцэж байсан дээрх гурван улс Сирид 118 удаа агаараас цохилт өгсөн байна.  “Цэргийн ажиллагааны үеэр 70 орчим энгийн иргэн амиа алдсан” талаар Хүний эрхийн байгууллагууд уламжлав.  Тэгвэл өчигдөр АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга, генерал Жозеф Данфорд “Сирийн Засгийн газрын харъяат химийн зэвсэг хадгалдаг гурван томоохон объектийг амжилттай устгасан” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

Гэхдээ уг мэдэгдлийг ОХУ-ыг эрс үгүйсгэсэн байна. “Америкчуудын химийн зэвсэг хадгалсан гэгдээд буй гурван байгууламж бол ашиглалтаас гарсан үйлдвэрүүд. Олон жилийн өмнө эдгээр үйлдвэрүүдийг ашиглахаа больсон. Ямар эх сурвалжаас эдгээр үйлдвэрүүдэд химийн зэвсэг хадгалдаг гэх мэдээллийг авсан нь тодорхойгүй байна” хэмээн ОХУ-ын зэвсэгт хүчний хурандаа Сергей Рудской мэдэгджээ.

 

Тэрбээр мөн АНУ болон холбоотнуудын харвасан 103 пуужингийн 71-ийг нь бид амдаж устгасан. Тиймээс холбоотнууд Сирид тийм ч их хэмжээний хохирол учруулаагүй” гэв.

 

Энэхүү мэдээллийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт эрс үгүйсгэж “Холбоотнудын харвасан бүх пуужин байгаа амжилттай харвасан. ОХУ  худал мэдээллийг нийгэмд хүргэж байна” хэмээн хатуухан мэдэгджээ.

 

 

Саяхан Сирийн Дума хотноо иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан ноцтой хэрэг гарсан билээ. Уг химийн халдлагаар 48 хүн амиа алдсан бөгөөд АНУ болон Европын орнууд энэхүү аймшигт хэргийн ард Сирийн Ерөнхийлөгч, армийнхан бий. Мөн ОХУ, Ираны эрх баригчид Ассадад дэмжлэг үзүүлсэн” хэмээн  мэдэгдэж, Ассадад хариуг нь заавал барихаа олон нийтэд амласан юм.

 

Иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан гэдгийг Ассад эрс үгүйсгэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Барууны орнууд өөрсдийн зохиосон үлгэртээ итгээд хэцүүдэж байна” гэж хэлжээ.

 

АНУ өнгөрсөн онд Сири улс руу нийт 59 ширхэг “Томахавк” пуужин харваж байжээ. Холбоотнууд амралтын өдөр Сирид явуулсан цэргийн ажиллагааны үеэр харвасан гэгдэж буй пуужингууд “Томахавк” бол нийт зардал нь 165 сая ам. доллартой тэнцэх гэнэ.

Сирийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ амралтын өдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утса ар ярилцсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав.

 

Удирдагч нар Сирийн хямралыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

“АНУ болон барууны орнууд зөвшөөрөлгүйгээр Сирид цохилт өгсөн нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн явдал. Бид энэхүү асуудалд хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн Путин мэдэгдэв.

 

Химийн зэвсэг ашигласан гэх Сирийн Дума хотноо Олон Улсын Химийн зэвсгийг хориглох байгууллагынхан ажилласан бөгөөд тэд албан ёсны дүгнэлтээ танилцаагүй байхад Трамп дур мэдэж, Сирид цэргийн ажиллагаа явуулсныг Путин эрс буруутгажээ. “Тэд хүчтэй байж болно.  Гэхдээ тэдэнд хууль үйлчилдэг байх ёстой” гэж Путин хэлэв.

 

Британийн Ерөнхий сайд Терезай Мэй “ОХУ, Ассадын дэглэмийг дэмжиж, цэргийн ажиллагаанд саад учруулж байгаа нь олон улсаас урвасантай ижил” гэв. Тэрбээр мөн АНУ, Их Британи болон Францаас гадна Аюулгүйн зөвлөлийн бүх орныг нэгдэж, Сирид цохилт өгөх хэрэгтэй гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Трамп гэж сэтгэцийн өвчтэй нөхөр дэлхийг дайны ирмэгт авч ирлээ.
2018-04-17
Zochin:
Dandaa ene tend dain ehluulj bdag hogiin muu lalruud yumdaa eneniihee hariug mashbtom hurtene dee hoorhii.Bush novsh bas ingej irakluu dairch ter ulsiig unsen tovrog bolgoson yasan daraan ter himiin zevsegen oldoogui sh dee.mgolchuud bid aztai yum hervee iim ih gazriin tos bayalagtai bsan bol bid onoodor amerikiin gart budaa.
2018-04-16
sukhee:
Энэ АНУлс гэж дэлхийн улс гүрнүүдийг хооронд нь дандаа муудалцуулж байдаг ёстой нэг өөдгүй новшнууд. Америк гэж улс байхгүй, уугуул хүн ам нь индианууд байсан. Баруун Европын бүх болж бүтэхгүй гэмт хэргийн цөллөгийн газар байсныг түүх гэрчилнэ. Цагаан арьстангууд нь дандаа гэмт хэрэгтнүүдийн үр сад, Бүх болж бүтэхгүй юм, муу ёрын зөгнөл дандаа америакаас гардаг.
2018-04-16
сүхээ-сонгино:
Бид ганцхан дэлхий дээр амьдарч байгаагаа ойлгохгүй ийм усан тэнэгүүдийг яанаа. Америк гэж бүхнийг хүчээр түрэмгийлсэн энэ улсыг яах бэ. Шар толгойтой мангас гарч ирж бүхнийг сөнөөлөө. Эв найртай амьдарч болдоггүй яасан хэцүү хорвоо бэ. Тэнгэр бурхан гэж байдаг бол энэ муухай хүмүүсийг гэсгээж болдоггүй юм байхдаа.
2018-04-16
shd-irgen:
Энэ хүн гэдэг амьтаныг цаанаас нь бүтээхдээ төгс бус бүтээсэн учраас өнөөдөр үргэлж тэмцэл, тулаан, өрсөлдөөн, энэ бүгдээс үүссэн алаан хядаан, дээрэм тонуул, атаархал, өш хонзон,тэнэглэл, элдэв бусын үл ойлгогдох хачин гэж хэлмээр үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би ерөөсөө өөрийгөө ч ойлгохгүй байна. Хүн төрөлхтөн буюу хүмүүст энэ их үсрэнгүй хөгжил хэрэггүй байж Яагаад? Өөрийнхөө төгсгөл рүү улам хурдан очиж байна. Бид сөнөлөө тэгээд юу ч байхгүй. Бод доо
2018-04-16
Zenit:
Amerik sonotugui .Ene bol delhiin buh Uls ornuudiin husel Ermelzel.Gomo Angli.Arhichin Frants 2 iig bol archaad ongorno.Amerik sonotugei .6
2018-04-16
shd - ijgen:
Бид ганцхан дэлхий дээр амьдарч байгаагаа ойлгохгүй ийм усан тэнэгүүдийг яанаа. Америк гэж бүхнийг хүчээр түрэмгийлсэн энэ улсыг яах бэ. Шар толгойтой мангас гарч ирж бүхнийг сөнөөлөө. Эв найртай амьдарч болдоггүй яасан хэцүү хорвоо бэ. Тэнгэр бурхан гэж байдаг бол энэ муухай хүмүүсийг гэсгээж болдоггүй юм байхдаа.
2018-04-16
Zochin:
Dainii hajuugaar Dajin gegcheer Angliin omhii nov nogoon shulmas .bas Frantsiin gidamjnii guilgachin naisan nohor 2 bo yarshig l baina .Galzuu Tramp galzuurzal l baig. Galzuu ni udahgui deed tsegtee hureed gudamjind garna .
2018-04-16
Ганцхан гарцбайна:
ОРОС БӨМБӨГДӨЖ БОЛООД БАЙХАД АНУ БӨМБӨГДӨЖ БОЛОГҮЙ ЯАХАВ ЭНД ХАМГИЙН ГОЛ НЬ АРД ТҮМНЭЭ ЯРГАЛАН УСТГАЖ УЛС ОРНОО ОРОСЫН БНА УУ АМЕРИКЫН БНА УУ БӨМБӨГДӨЛТӨНД ХҮРГЭСЭН ЭНЭ БАШИР АСААД ХОРТ ЭТГЭЭД АМИА ХОРЛООД ТАМ РУЖГАА ТОНИЛБОЛ ТААРНА ДАРАА НЬ ЭНЭ ХИЙМЭЛ УЛСЫГ ХАВЬ ОЙРЫНХ НЬ ХУВААГААД АВНА БИЗ ТЭГВЭЛ Л ДАЙН ДУУСЧ ЭНГИЙН ХҮМҮҮС ҮРЭГДЭХГҮЙ БОЛНО
2018-04-16
мн:
АНУ гэж худал хуурмаг, бусдыг гүтгэдэг бузар булайгийн үүр уурхай болосн орон. Зохиосон үлгэрт нь итгэж байдаг мулгуу толгойтнууд манайд цөөнгүй бий байх шүү
2018-04-16
irgen:
amerikt anh end tendhiin ornuudiin gemt heregtengyyd zugtaj ochij bygsen, huuligui cholootei amdrah zorilgotoi olnooroo ochij amdarsan hymyysiin yr udmuud yamar oligtoi baihavdee….hezeech oligtoi baigaagui
2018-04-16
Amerik sonotygei:
Amerik sonotygei,amerikchuudiin esreg temtsej baigaa byxen mandtugai,Osama Ben Laden shig Amerikaas tsusan oshoo avch chadah zorigt erchyyd ene delhiid olon olon torj say say amerikchuudiig xyadaj Siriin ard tymenii oshoog avah boltugai,
2018-04-16
mgl:
ene amerik angiliin nobshnuudiig gazriin horsnoos archih tsag bolson ed nar l busdiin gazar nutag ed bayalgiig deeremdej uuguul irgediig ni ustgasaar irsen hedii boltol hunii gazar nutag ed bayalag irgediih ni uhel tsus nulimsiig ideej oorsdoo bayan tansag amidarhii shudraga es gj alga ustgah heregtei shunal ni duusahgui nobshnuud hamag muu yumnii uur uurhai yumdaa
2018-04-16
Английн шар шулам цэргийн ажиллагаанд саад учрууллаа гэдэг нь пуужинг нь амдаж устгасан нь үнэний ортой боллоо
2018-04-16
ыыы:
хм ямар хэрэг байна нэг нь химидээд 48-ыг алсаны төлөө нөгөөдүүл нь бөмбөгдөөд 70-ыг нухчихдаг ямар шударга ёс вэ?
2018-04-16
зочин:
ТВ ээр пуужинг нь амдан устгаж байгаа харуулсан даа. одоо дахиад пуужин харвабал С300 ч баллаж өгнө дөө. харах л үлдлээ. Англид оросын тагнуул хордсон оросууд хордуулсан гээд байсан, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр ZР төрлийн НОТОгийн орнууд хэрэглэдэг хор илэрсэн гэж ТВ ээр гарч байна лээ.
2018-04-16