Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-16

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, бусад нутгаар дулаахан байна.

 

2018 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин