"100 айл"-ын барилгын захыг нүүлгэх талаар ярилцана
2018-04-16

"Corporate Convention Centre"-ийн Улаанбаатар танхимд

09.00 цагт МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс "Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал" үндэсний форум зохион байгуулна. Тус форумд хилийн болон гүний дотоодын хяналтын ургамал хорио цээрийн улсын байцаагчид болон тариаланчид оролцох юм. Холбогдох утас:91887887, 99171662

 

Корпорэйт Конвеншн төвд

09.00-18.00 цагт "Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум” болно. Холбоо барих утас: 8001-9000

 

Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагт 100 айлыг нүүлгэх ажлын хүрээнд тус газарт Барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй ажлын хэсгийнхэн уулзалт хийнэ. Утас: 99190109

 

Авлигатай тэмцэх газрын №105 тоотод

11:00 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл "Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд


11:30 цагт "Байгаль, соёлын өвийг хамгаалах сан"-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Shuud.mn
Сонин хачин