Улаанбаатар
100 айлын зөвшөөрөлгүй ил задгай бизнес эрхлэгчдийг цэгцэлнэ
4-16

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10,11,12 дугаар хороо, 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Энэхүү ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга өнөөдөр /2018.04.16/ барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй уулзаж, ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Ихэр сутай”, “Сутайн тэргүүн” ХХК-ийн захирал  Л.Лхамсүрэн “Би өөрийн хүүхдүүдтэй хамтран ажилладаг. Хүүхдүүд маань 7-8 мянган метр кв талбайд барилга байшин бүхий аж ахуйг эрхэлдэг. Би “Барилгачин”, “Сутай”, “Бумбат” гэсэн дөрвөн дэлгүүрийг ажилуулдаг. Нийтдээ 150 орчим хүн ажилладаг. Манай компани 24 жил ажиллаж байна. Би урилга өгч биднийг урьж авчирсанд  их баярлаж байна. Зах зээлийн эдийн засаг хүнд үед 600-700 хүнийг ажлын байраар хангаад цалин өгөөд явахад 70 гарсан надад хүнд байсан. 100 айлыг нүүлгэнэ гэдэг цуу яриаг 2-3 жилийн өмнөөс сонсогдох болсон. Бид үйл ажиллагаа явуулж байгаа 100 айлын орчныг сайжруулах үүднээс дөрвөн жилийн өмнөөс “Заг” ХХК-тай нийлэн Сэлбэ голын баруун зүүн далангийн асуудлыг дөрвөн машин зөрч багтахуйц болгож өөрсдийн хөрөнгөөр асар их ажил хийсэн. Инженерийн шугам сүлжээг шинэчилж 258 шугам хоолой шинээр тавьсан. Өндөр хүчдэл, цэвэр бохир шугамын хоолойг шинэчилсэн. 33 дэлгүүрийн дулаан, цэвэр бохирын асуудлыг шийдсэн. Бид ажиллаж, амьдрахын төлөө энэ бүгдийг хийсэн. Гэтэл лангуу түрээслэдэг биднээс илүү гадаа зөвшөөрөлгүй гар дээрээс наймаа эрхлэгчид илүү ашиг олдог болчихсон. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй” гэдэг асуудлыг хөндөж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Бид гурван үе шаттай ажил явуулна. Нэгдүгээр үе шатанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тавигдсан стандартыг зөрчиж гудамжинд ил задгай барилгын материал худалдаа эрхэлж буй явдлыг зогсооно. Хоёрдугаарт худалдаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд галын аюулгүй байдал, эрүүл аюулгүй байдал, дэд бүтцэд хэрхэн холбогдсон зэргийг хэрхэн засаж, залруулах вэ гэдэг үүднээс  дахин төлөвлөлтөд анхаарч, жижиг дэлгүүрүүдийг худалдааны том төв болгоход зорьж ажиллана. Үйлдвэрүүдийг цэгцлээд эхэлсэн. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтын газарт нь нүүлгэх саналыг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 100 айл орчимд нийтдээ 400 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас стандарт хангахгүй, ил задгай үйлдвэрлэл эрхэлж буй долоон үйлдвэр байна. Үүнд шаардлага тавьж ажиллана” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
yug ni yaridag yum be shuud zailuulaach naaduulaa. bugdiin nuulgeerei gadaa zogsdog heden yadarsaniig ni daramtalj huuj yavuulaad tomuud ni uldeh gd bgaa yum bishuu zailuulval bugdiin zailuulaaraidaa ugui bol bur boli
2018-04-17
Hutsalgui duugai ZAILUUL
2018-04-16
!!!:
Hurdan ajlaa ehleech tegeed yarisaar baidal chini owol duudaad hawar duusaad zun duuschihwiidee
2018-04-16
323304:
323304
2018-04-16
http://www.breakingnews.mn/c/r/92168:
http://www.breakingnews.mn/c/r/92168
2018-04-16
zochin:
100 aild ajillaj amdarch bgaa hujaanuudaa gargaach ee haanaa idej uuj untaj baaj sheej bgaag medej bna uuuuuuuuuuuuuuuuuuuuu
2018-04-16