Улаанбаатар
"Оюутолгой" Монголын нэр хүндийг дэлхийд тодорхой түвшинд хүргэж чадсан
4-16

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар хэлэлцсэн асууудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.  Тэрбээр:

 

-Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа ч чанар, эдийн засгийн өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой. Энэ өгөөж нь бодитойгоор иргэн, айл бүрт хүргэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт гишүүд анхаарал хандуулж ярилцсан. Түүнээс гадна мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, ялангуяа нийслэлийн хүрээнд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар 2018 онд тодорхой төсөв суулгасан. Гэтэл нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх асуудал тулгамдаж байгаа учраас энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Дахин төлөвлөлт, агаарын бохирдол, газар чөлөөлөлт зэрэг асуудлын талаар мэдээлэл авахаар Хотын удирдлагуудыг үдээс хойшх бүлгийн хуралдаанд суулгахаар болсон.

 

Агаарын бохирдлыг  бууруулах асуудлыг дулааны улиралд орхигдуулдаг. Тиймээс Засгийн газар утааныхаа асуудлаар авах арга хэмжээгээ үргэлжлүүлэх, тодорхой асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Бүлгийн гишүүдийн зүгээс орон нутагт ажиллаж байх хугацаанд иргэдээс гишүүдийн болон төрийн албаны ёс зүйн хариуцлагын асуудлыг хөндөж ярьса. Төрийн дээд, доод албан тушаалтнууд авлига авдаг үзэгдэл их байна гэж иргэд ярьж байна. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албан хаагчдыг халах, халаа сэлгээ их байгаа талаар иргэдийн зүгээс маш их санал илэрхийлсэн байна. Тиймээс МАН-ын бүлэг ирэх долоо хоногт төрийн албыг сахилгажуулах, чадваржуулах тал дээр асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.  УИХ, Засгийн газрын түвшинд сахилга хариуцлага, УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг бүлэг нухацтай авч хэлэлцэх ёстой гэсэн санал гарсан учраас намын дотоод асуудлын хүрээнд тодорхой бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна гэлээ.

 

Энэ долоо хоногт УИХ-аар Хүүхдийн мөнгөний олголтын асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох төсөл өргөн барьсан бол Ерөнхийлөгчийн зүгээс “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө” хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”-той холбоотой ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгүүд ямар хугацаанд дүнгээ танилцуулах бол?

 

-Ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт байгуулагдсан. Ажлын хэсгүүд энэ долоо хоногоос ажилдаа орж, тодорхой шийдвэрүүд гарах байх. Ажлын хэсгүүд дүнгээ шаардлагатай гэж үзвэл  байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулах байх.

 

-“Оюутолгой”-н гэрээний асуудлаар  хоёр ч Ерөнхий сайдыг баривчилсан. Бүлэг дээр энэ асуудлыг ярилцсан уу?

 

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэнээр Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Энэ бол бодит үнэн. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой засч, залруулах зүйл байгаа байх. Ер нь “Оюутолгой”-н гэрээ зурагдсанаар монголчууд ядуу болсон уу гэдгийг бас асуумаар байгаа юм. “Оюутолгой”- н гэрээ зурагдсанаар эдийн засаг хүндэрч байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж Монголын эдийн засаг болохгүй байгаа болохоос ямар нэг төсөл, том гэрээнээс болж монголчууд ажилгүй болсон юм биш.

 

Бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч, алдаагаа цаашид давтахгүй, дараагийн төслүүд дээрээ анхаарах ёстой гэдгээ ярих ёстой юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл “Оюутолгой”-н гэрээ дэлхийн хэмжээний том компанитай анх удаа түүхэн гэрээ хийж чадсан. Энэ гэрээнд алдаа оноо гарсан зүйл бий. Энд дадлага, туршлага зэрэг олон зүйл дутсан. Энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэр хүндийг тодорхой түвшинд хүргэж чадсан. Хуулийн байгууллага хуулийн дагуу зөв шалгаж, тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байгаа.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
ene sda oyu tolgoigoos neleen yum shaajdee
2018-04-17
иргэн:
ёстой хуцдаг хав байна даа Харин ч монголчууд өрөвдмөөр тэнэг төртөй юм даа хамаг баялгаа өгөөд л өрөнд ороод л яасан агуу тэнэгүүд вэ гэж байгаа байх шүү Ингэж ярих нь бас л авилаг хахуулийн хэдэн бор юм үнэртэж байна шүү Сайхан дарханы нэрийг гутаачихлаа эрхэм гишүү гуай
2018-04-17
Дэлхий монголыг мэдлээ гээд Улаанбаатарын утаа арилсан уу Улаанчулуутын хог дээр байгаа улсуудаас ганц хүн ажилтай болсон уу Оюутолгой байхгүй байхад ямар байсан яг хэвээрээ харин дордсон байх Солонгос руу явж ажил хийдэг хэвээрээ хаягдал сав түүдэг нь нэмэгдсэнээс хасагдсангүй Хавдар тусаагүй хамаатан садангүй айл алга
2018-04-17
Хаянаа эргүү минь төлөг чинь худал хуцаад байх чинь хахууль аваа юу? Тэнэг монголчууд дэлхийн шившиг болчхоод байна.
2018-04-17
irgen:
ИЙМ НӨХДҮҮД ТӨР БАРИЛЦАЖ БАЙГААД ҮНЭХЭЭР ГУТРАХ ЮМ
2018-04-17
Onigoo-d l oruulsan:
OT-n geree Mongolchuudiig ballasan bas Onigoo-d l oruulsan uur ym bolsongui
2018-04-17
Зочин:
Тиймээ ОТ монголчуудыг Африкийн харуудаас тэнэг гэдгийг дэлхийд харуулсан.
2018-04-17
zochin:
Ene ch erguu tolog gartcaagui l mon baina.Emchilj erguugii ni avch hayah esvel nyadlah gesen hoyorhon zam bii dee.
2018-04-17
ямар их үнээр нэр хүндээ өсгөв өө бид чинь...
2018-04-16
Энэ нөгөө эргүү төлөгний нэг мөн үү?
2018-04-16
Монголд алдагдалтай гэрээ монголын нэр хүндийг өндөрт өргөнө гэнээ.Хуцдаг халтар
2018-04-16
зөв
2018-04-16
ман-ийн мангар хав:
энэ ардын намын урдаа барьдаг хуцамхай ярдаг хав нохой дандаа дургүй хүргэж байдаг юм
2018-04-16
Энэ адгуусын ярьж байгааг хараач ичиж үхмээр юм. Ийм хүн сүргээр монголын төрийг бсузарлуулж байгаа МАН-ыг бас цэвэрлэхгүй бол болохгүй байна шүү.
2018-04-16
Монгол дэлхийн тавцанд одоогийнхоос нэр хундтэй уе байсан байгалийн баялгаа зев ашиглаж монголын телее гэрээ хэлцэлууд хийгдэж явсан бол одоонийхоос их ашигтай нэр хундтэй олон херенге оруулагч татсан ард иргэд нь дундаж амьдралтай 3 хан сая хун нь монголдоо элэг бутэн амьдарч гадаадад очиж хеделмерийн боол болохгуй л байсан болов уу
2018-04-16
харамсаж байна:
Монгол улс төр баригч МАН, АН аас болж л ядууралд орж, даахын аргагүй өрөнд орсон шүү. Цаашид сонголт хийхдээ МАН, АН ыг тойрч сонгох ёстой болж байна. ЭНЭ хоёр намыг ард түмэн үзэн ядаж байна. ЛУЙВАРЧИД, авлигачид нь МАН, АН ынхан шүү
2018-04-16
Иргэн:
За энэ нөхрөөс юм хүлээх хэрэггүй болж. Одоохон зайлуул, юун ажлын хэсгийн дарга вэ?
2018-04-16
no xay:
Uxer mongolchuudad xalaasand ni mungu xiij ugux yum shig ix xutsna shvv tsuivangaa segsreed boovoo saagaad gertee xevtej bx sanaatai malnuud udaxgui ugaasaa bid nar tanai orniig ezelj ems xvvxnvvdiig chini eelj daraalan zogsooj bgaad aland ni mod chixne iim archaagui teneg ersdee l gomdono biz bi bodlogoor ter bayar nariig chini xiisiin tegexgui bol mongold bayar gdg putin garch irex geed bsiin xa xa ta nar odoo tamiin togoondoo tarvalzaj bai udaxgui bid nar ta nariig xa xaavnart
2018-04-16
зочин:
Ядуу буурай байгалийн баялаг ихтэй улсын шуналтай уйваагүй түшмэлүүдийг хахуулдаад сурчихсан улсыг нь хэзээ чбоддоггүй аль болох хурдан цөлмөж дампууруулаад гаршчихсан компани шүү дээ. юун Монгол нэр хүндгүй байсан юмуу юу яриад байгаан бэ. харинч авилгач уйваагүйгээрээ лтодорч байх шиг байна.
2018-04-16
zocin:
ulaim caim ulsaa bodoogyi hahuuli absan toriin onderlegyydiig barij horih heregtei,ofszor dahi dansni mongoo abszraagyi ulsuudtai hatuu toocoj horih heregtei,byy tenegt.idsen absan ni9 unenszde
2018-04-16
зочин:
Ийм том ордыг ашиглах гэрээг үндэстэн дамнасан гадаадын корпорацитай (дээрэмчидтэй) хэрхэвч хийж болохгүй. Харин яг Эрдэнэтийг анх байгуулсан гэрээ шиг гадаадын аль нэг хүчирхэг гүрний (жишээлбэл, ОХУ-тай) засгийн газартай хийх нь зүйтэй. Зөвхөн ийм нөхцөлд л Монголд ашигтай тусна. Одоо Монголчууд Оюутолгойн гэрээ цуцлахгүй бол дээрэмчин Рио Тинтогийхонтой Оюутолгойн нөөц дуустал 100 жил маргалдана. Иймээс Монголчуудын хувьд ганц гарц нь Рио Тинтотой байгуулсан дээрмийн гэрээг цуцлах явдал юм.
2018-04-16
зочин:
Одоо Монголчуудын хувьд Оюутолгойн дээрмийн гэрээг хийж эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайхан билэг нарыг хатуу шийтгэх (цаазлах); нөгөө талаар Монголын байгалийн баялагийг дээрэмдэх гэрээ хийсэн үндэстэн дамнасан Рио Тинто корпорацийг (гадаадын дээрэмчдийг) ядуу буурай орны байгалийн баялагийг хамгаалах НҮБ-ын тогтоолуудын дагуу олон улсын шүүхэд өгч Оюутолгойн гэрээг цуцлах ганцхан зам л байна. Эс тэгвэл Рио Тинтогийн дээрэмчид Монголчуудтай 100 жил маргалдаад, Оюутолгойн бүх зэс-алтыг дээрэмдээд л дуусгана. Гэрээг цуцлах нь маш зөв.
2018-04-16
иргэн:
Монголын баялгыг гадныхантай нийлж цөлмөснөө зөвтгөх ямарч аргагүй шүү.Ард иргэдийг тэнэг гэж хуурдагаа болих цаг болоогүй юу Монгол улс дэлхийд нэр хүндгүй байсан юм уу юу яриад байна.Дэлхий гэж Англи,Америк биш шүү.Тэгээд хэнээс болж бид ядуураад байнаа өөрсдөөс чинь юм уу.Ярьдаг зүйл нь хүүхдийн мөнгө энэ улс оронд нүүрлэсэн луйварчидаа ярьж цэгцлэх талаар дугараач дээ.
2018-04-16
BIDEND HOOSON NER HUNDEES ILUU HOOLNII ASUUDAL NI SHIIDEGDSEN IRGEDTEI ULS BAIH CHUHAL BN
2018-04-16