Хаврын хуурайшилтын эсрэг-AIRPRO агаар цэвэршүүлэгч
2018-04-17

Нийслэл Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол яах аргагүй агаарын бохирдол. Үүнийг зөвхөн өвлийн улиралд гэж бодох нь буруу юм. Учир нь Улаанбаатар хот маань зуны улиралд ч гэсэн агаарын бохирдлын хэвийн хэмжээнээс илүү байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Үүнээс шалтгаалаад агаарын тоосжилт, агаарт цацагдсан харшил үүсгэгч биетүүд ч гэсэн хавар, зуны улиралд маш ихээр байдаг.

 

Агаарын түгээмэл бохирдуулагч бодисууд хүний бие эрхтэн тогтолцоонд 4 үндсэн чиглэлээр нөлөөлдөг. Үүнд:

 

  1. Амьсгалын замын эрхтэн тогтолцоо

 

  1. Зүрх судас

 

  1. Дархлаа

 

  1. Дээд мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг.

 

Дээрх өвчлөлийн 50 орчим хувь нь агаарын бохирдлоос үүссэн байдаг ба хамгийн харамсалтай мэдээ нь нийт насан баралтын 9-13 хувь агаарын бохирдлоос шууд хамааралтай байдгийг эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг.

 

Тийм ч учраас бидний эрүүл мэнд хамгийн их хэрэгтэй, жилийн дөрвөн улирлын турш шаардлагатай зүйл бол агаар цэвэршүүлэгч юм. Агаар цэвэршүүлэгч нь агаараас тоос тоосонцор, харшил үүсгэх биетүүдийг бүрэн шүүдэг ба агаарын чийгийг тогтмол байлгаж, агаарт буй нян бактерийг 99 хүртэл хувиар устгадаг юм.

 

Гэр бүлийнхээ эрүүл орчин ажиллаж амьдрахад тустай агаар цэвэршүүлэгчийг PC Mall-с танд санал болгож байна. Airpro брэндийн агаар цэвэршүүлэгч нь чийгшүүлж цэвэршүүлэхээс гадна ионжуулагчтай учраас нян бактерийг 99.97 хувь бүрэн устгах давуу талтай юм.

 

 

AirPro агаар цэвэршүүлэгч нь:

 

  • Ерөнхий шүүлтүүр

 

  • Нарийн тоос тоосонцрын HEPA шүүлтүүр

 

  • Цэвэр агаарыг ионжуулан бактерийг устгах идэвхижүүлсэн карбон гэсэн 3 давхар шүүлтүүртэй бөгөөд 22-80 мкв талбайд зориулагдсан нэг цагт 400м.куб агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай, ухаалаг системтэй бүтээгдэхүүн юм.

 

Хаврын улиралд харшилт өвчин ихээр гардаг бөгөөд үүнээс сэргийлэх, эрүүл амьдралыг цогцлоох үүднээс PC Mall сүлжээ дэлгүүрээс хэрэглэгчиддээ зориулан дээрх агаар цэвэршүүлэгчийг цочир хямдруулан зах зээл дээрх хамгийн хямд үнээр өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

 

Агаар цэвэршүүлэгчийг 
Айл бүрт

 

PC Mall:75753535

www.pcmall.mn

 

 

Shuud.mn
Сонин хачин