ҮСХ-ны тайланг хэлэлцэв
2018-04-18

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа  тайланг танилцуулсан юм. Уг тайлантай холбогдуулан байнгын хорооны ажлын хэсгийн санал дүгнэлтийг гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд "Статистикийн салбарыг хөгжүүлэх 2017-2020 оны үндэсний хөтөлбөр баталжээ. Төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 94.5 хувьтай байна" хэмээн дурджээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин