Шинэ тэсрэлт
2018-04-18

 

Нийслэлийн Улаанбаатар чуулга 2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5ive Tones” тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулсан.

 

Энэхүү тоглолтонд Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг /МУСТА/, ятга хөгжимчин Н.Отгончимэг /МУСТА/, ёочин хөгжимчин Х.Бархүү /МУСТА/, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн /МУСТА/, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат /МУСТА/, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олны талархлыг хүлээж чадсан билээ.

 

2018 оны 4-р сарын 21/22-ний өдрийн 19:00 цагаас “5ive Tones-2” тоглолтыг шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглох гэж байна.

 

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:

 

  • Морин хуур хөгжимчин     А.Мөнгөн /МУСТА/
  • Их хуур хөгжимчин            Б.Эрхэмбаяр /МУСТА/
  • Ятга хөгжимчин                  И.Эгэлханд
  • Ёочин хөгжимчин               Ч.Марал-Од
  • Шанз хөгжимчин                 Б.Гэрэлтуяа

 

“Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, Улаанбаатар чуулгын бүжигчид


Тоглох хөгжмийн төрлүүд:

  • Рок – поп
  • Классик
  • Модерн
  • Фолк мюзик

 

Тоглолтыг зохион байгуулах баг:
Ерөнхий найруулагч                                                Р.Мөнхсайхан /МУСТА/
Хөгжмийн зохиолч, продюсер                   О.Чинбат /МУСТА/
Туслах найруулагч                                        П.Урнаа /МУСТА/

Дууны инженер                                             Ц.Батцэнгэл
Маркетингийн менежер                              Л.Одгэрэл, М.Энхтуул
Дизайнер                                                        Г.Чимэд
Тайзны ахлах мэргэжилтэн                        Ц.Гангантөгс


 

Тасалбарын үнэ: Партер - 25,000₮, Бельэтаж - 15,000₮

 

Утас/Факс: 70118411, 99996615, 88077139
И-мэйл/веб хуудас: ub.ensemble@gmail.com; www.ubchuulga.mn 

 



Shuud.mn
Сонин хачин