Хөвсгөл аймагт үүл буудна
2018-04-18

 

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймэр дөрөв дэх өдрөө асч байна. Түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 136 иргэн, 5 автомашин, 8 мотоцикль, 31 морьтойгоор ажиллаж байгаа ч түймэр газар авсаар буй аж. Одоогоор түймэрт 4000 гаруй га талбай шатжээ.

 

Тиймээс Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө үүлэнд зориудаар нөлөөлөхөөр бэлтгэл хангажээ. Рэнчинлхүмбэ сумын газрын генераторыг ажиллуулж Хорьдол, Сарьдагийн даваа орчмоос пуужин харвахаар бэлтгэж байгааг Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Адъяасүрэн мэдээллээ. 

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хэвлэлээр шоудалгүй хурдан ажиллаач ээ,шатаад дууслаа
2018-04-18