“Ид шидийн орон”-д ГЭРЭЛ хэрэгтэй байна
2018-04-19

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачлагч Ч.Ганжавхлан 2012 онд “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг байгуулах санаачлагыг гаргаж, хандив цуглуулж эхэлсэн байдаг. Хэдэн жилийн өмнө энэ нь мөрөөдөл төдий байсан бол харин өнөөдөр олон хүний сайхан сэтгэлийн тусламжаар СХД-ийн 3-р хороо, Баянхошуунд 2000 метр квадрат талбай буюу 3 айлын газарт “Ид шидийн орон” сүндэрлээд байгаа.

 

Эгэл нэгэн гэр хорооллын дунд “Ид шидийн орон” баригдсанаар хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хамгаалах шинэ төв нэгээр нэмэгдсэн. Сэтгэл бас зүтгэл байвал хэн ч ид шидийг бүтээж чаддаг гэдгийг эндээс харах боломжтой. Оргүй хоосноос эхэлсэн залуус өнөөдөр “Ид шидийн орон” цогцолбороо нээж, тухайн цэцэрлэгт 50 гаруй хүүхэд сурч, хүмүүжиж байгаа юм. Энэ газарт л жинхэнэ хайр, энэрэл ундарч байна.

 

Тэгтэл энэ оны нэгдүгээр сард “Ид шидийн орон”-ы тог, цахилгааны мөнгө 9 сая 500 мянган төгрөг гарсан болохыг Ч.Ганжавхлан мэдэгдсэн. Тун саяхан мөн л “УБЦТС” ХК-аас “Лантуун дохио” ТББ нь цахилгаан эрчим хүчний төлбөр болох 7 сая 327 мянган төгрөг төлөгдөөгүй учир 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн  цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх  болсныг мэдэгдье” гэх албан бичгийг хүргүүлжээ. Энэ нь сүүлийн гурван сарын өндөр тарифийн зөрүү төлбөр, алданги болохыг “Лантуун дохио” ТББ-ынхан хэлж байна. Тог хэрэглэсэн л бол төлбөрийг нь төлөх ёстой. “Лантуун дохио” ТББ-ынхан төлөхгүй гэсэнгүй. Зөвхөн тарифыг нь багахан хөнгөлөөд өгөх боломжийг эрж хайж байна.

 

Улстөрч, бизнесмен, олигархи гээд “мөнгөтэй” хүмүүсийн сэтгэж, санаачлаагүй зүйлийг залуучууд зориглож эхлүүлсэн. Энэ нь зөв зүйтэй, Монгол Улсад үнэхээр тулгамдаад байгаа, гарц хэрэгтэй асуудал байсан тул Монголчууд дуу нэгтэй дэмжин хандив тусламжаар байшинг барьсан. Гэхдээ хандив тусламж өгсөн хүмүүс дунд хагартлаа баяжчихсан нь цөөн. Гадаадад сурдаг оюутнууд хичээлийнхээ хажуугар ажил хийж олсон мөнгөнөөсөө “Ид шидийн орон”-д хандивласан. Байшингийн суурийг тавихаас баригдаж дуусах хүртэл Улсаас нэг ч төгрөг авалгүй “Ид шидийн” гэх тодотголтой их бүтээн байгуулалтыг залуучууд ингэж л хийсэн. Өнөөдөр үйл ажиллагаа нь жигдэрсэн.

 

Гэтэл тог цахилгааны төлбөр болох 7-9 сая төгрөг тэдэнд санхүүгийн хүндрэл үүсгэх болжээ. Засгийн газраас тог, цахилгааныг нь шийдээд өгчихөж, тарифыг нь хөнгөвчлөх нөхцөл боломжийг бүрдүүлээд өгч яагаад болохгүй гэж. Хүүхдийн төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт хийдэггүй юм гэхэд бүтээж чадсан залуучуудад туслаад тог цахилгааны асуудлыг Улс шийдчихэд болохгүй юм байхгүй.

 

Хүүхдийн мөнгийг 60, 80 хувьд нь  олгоно гэх эргэж буцсан шийдвэр гаргаж байхаар “Ид шидийн орон”-ы тог, цахилгааныг 100 хувь шийдээд өгчихвөл хүүхдийн төлөөх том хөрөнгө оруулалт болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bg:
Mgl iin ereh medeltenuud unen dampuurtsan hulduu hunii unergui teneguud baidag ni iimerhuu jijighen aduudluud deer heren hanaj baigaas shuud harchihaj bolno. Uchnuun yadarsan huuhduudiig tsugluulaad teneguudiin hiih yostoig hiigeed suuj bgaa humuusiig neg unegui togoor hangachihaar yagaad bgaan be? Ulsiin sand bgaa mungu chine ard tumnii tatavriin mungushuudee mal nuudaa! Yah gej tatvar avdag tusuv burduuldeg yum be medehuu? Heregtseetei niigemd heregtei zuildee hurungu oruulah gej terii chi huraaj avch bgaam shuudee! Yagaad teriig uuriin mungu met bodood tom tom yariad bdag munhaguud ve?
2018-04-19
hahaha:
id shideeree l gerlee asaa!!! hudlaa shoudagsad
2018-04-19
ТОНШУУЛ:
Хүүхдэд зүгээр мөнгө тарааж байхаар ийм хүүхдийн төлөө бүтээн байгуулалтанд тэр мөнгөнүүдээ зарцуулах хэрэгтэй. Ер нь бэлэн мөнгө өгнө гэдэг бол утгагүй зүйл. Ядуу гээд байгаа бол хоол хүнсийг нь өг. Боловсролд хэрэгтэй гэвэл ном дэвтэрт нь зарцуул. Тэгж байж л аль аль талдаа бодит хөрөнгө оруулалт болж хоол, хүнс худалдаалдаг газар нь орлоготой, ном хэвлэл нь борлуулагдах гэх мэтийн үр ашгаа бодох ёстой. Худлаа хүүхдийн эрх, хүүхэд нэрийн дор популизмдэх хэрэггүй. Анхнаасаа төслөө санаачлаад хэрэгжүүлэхдээ энэ зардал, тооцоог тусгах ёстой. Хүүхэд гэр бүл залуучуудын газар гэдэг байгууллага энэ асуудлыг нь шийдвэрлэхэд манлайлж оролцох ёстой, орон нутгийн дүүргийн удирдлагууд ч гэсэн. Ургадаггүй мод тарьсны оронд ийм зүйлээ дэмжих хэрэгтэй. Мод тарина гэдэг нь ургуулахыг хэлэх болохоос нүх ухаад үндэс хийгээд орхихыг хэлэхгүй. Услах, арчлах гээд.. Тэрэнтэй адил байр бариад хүүхдүүд явлаа гэхэд цахилгаан дулаанаар ингээд гацаад байвал усгүй модтой л адил.
2018-04-19