Түр замыг хаана
2018-04-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Замын Цагдаагийн уулзвар дээр гүүрэн гарц барих томоохон бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Уг ажилтай холбогдуулан замын зорчих хэсгүүдийг хааж, таван байршилд түр зам гаргаад байгаа юм.

 

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлсэн. Тус замыг энэ сарын 16-нд нээсэн ч өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд хаахаар болжээ.

 

Тус түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажлыг хийхээр болсон байна. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Замын цагдаагийн гүүрэн гарцан дээрх төмөр замын автомат тоноглолыг зөөж, суурилуулна. Тоноглол хийж дуустал хоёр цагдаа байнгын зохицуулах бөгөөд төмөр замын дохиочид ажиллана” гэв.

 

Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон 400 метр замыг өнөөдөр /2018.04.19/ 22.00 цагаас хааж, хөдөлгөөнийг хязгаарлаж, энэ сарын 23-ны өглөөний 07.00 цагт нээх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин