Людвиг Ван Бетховены бүтээл тоглогдоно
2018-04-19

 

Германы нэрт хөгжмийн зохиолч Л.В Бетховенийн VIII симфони болон Америкийн нэгдсэн улсын "Southern Methodist" их сургуулийн магистрант, төгөлдөр хуурч У.Ану оролцож Бетховены 3-р концертыг Улсын Филармонийн симфони найрал хөгжимийн хамт 04-р сарын 27-ны 19:00цагт Улсын Филармонийн тайзнаа тоглож, үзэгч олондоо толилуулахаар бэлтгэж байна.

 

Бетховен амьдралынхаа сүүлийн жилүүдэд таг дүлийрч, суут бүтээлээ өөрөө сонсохоо байсан гэдэг. 45 настайдаа ямар ч сонсголгүй болсон ч Бетховен хөгжим туурвихаа болиогүй нь шүтэн бишрэгчдийнх нь гайхшралыг төрүүлдэг. Гэвч дүлий хөгжмийн зохиолч таамаглахын аргагүй гэнэтийн өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, хөгжмөө туурвихдаа юуг даван туулсан нь төсөөлөхөд ч бэрх санагддаг. Суут хөгжмийн зохиолчийг амандаа зуусан чигчлүүрийг төгөлдөр хуурынхаа товчлуур дээр хүргэж бүдэг авиаг арайхийн ялгадаг байсан гэдэг билээ.

 

Тоглолтод удирдаач Б.Батбаатар /СТА/, төгөлдөр хуурч У.Ану, хөтлөгч тайлбарлагчаар Виртуозо академын тэргүүн М.Цогбадрах нар оролцох юм.

 

 

Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касаар болон https://www.ticket.mn/event/411/ сайтаар худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5.000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.

 

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012,99196623-с лавлана уу.

 

Shuud.mn
Сонин хачин