Улаанбаатар
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
4-19

 

Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Азийн сангийн Ерөнхийлөгч ноён Дэвид Д.Арнолд айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

 

Ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ Азийн сангаас Монгол Улсад болон Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцуулж, төрийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашдын түншлэлийн асуудлаар санал солилцсон юм.

 

Тухайлбал, Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд “Азийн сан нь Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш 25 жил болж байна. Энэ хугацаанд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо ч авлигатай тэмцэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласантай нь холбогдуулан Азийн сангаас хэрэгжүүлдэг төрийн үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод байлгах хөтөлбөрөөрөө хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ хэллээ. Мөн тус сангаас хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хөтөлбөрт 5000 гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд цаашид хөтөлбөрөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүд рүү чиглүүлж, тэднийг дэмжихээр төлөвлөж байгаагаа танилцуулав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн хөтөлбөрөөр хэрэгжиж буй төслүүд нь үр дүнгээ өгч, хамтын ажиллагаа өргөжиж байгаа талаар яриад Монгол Улсын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрт илүүтэй анхаарч ажиллахыг ноён Дэвид Д.Арнолдоос хүссэн юм. Мөн цөлжилтийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулж, энэ чиглэлээр бэлтгэсэн төсөл, хөтөлбөрөө гардуулж өглөө.

 

Уулзалтын төгсгөлд ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азийн сангаас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөр, ялангуяа эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа инкубатор төслийн явцтай өөрийн биеэр танилцахыг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээн авахаа хэлээд, цаашдынх нь ажилд амжилт хүсэв.

 

Монгол Улсад 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээсэн Азийн сан нь Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага юм.

 

Энэ сангийн зургаа дахь Ерөнхийлөгчөөр ноён Дэвид Д.Арнолд ажиллаж байгаа бөгөөд тэрбээр энэ сарын 18-19-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

 

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

Shuud.mn
Сонин хачин
Монголд юу ч хийдэггvй, энэ сангийнхаа менгеер хэдэн хvн Монголд ирэхээс еер гийгvvлаэн зvйлгvй байгууллага
2018-04-20
АС:
АНУ-ын АС гэдэг чинь улс төрийн байгууллага шдээ. Мэдээнд юу гэж тулгасан, гол зүйлийг нь бичсэнгүй. Рио-гоор оролдоод үзээрэй!!!
2018-04-19
eregtei humuusiig hugjuuleh san delhiid baidag bolovuu???? HE HEHE TER TUSAMAA EMEGTEICHUUDIIG NY BID MONGOLCHUUD EH ORONDOO HUGJUULEY MONGOL HUN BUR ...????????
2018-04-19
eregtei humuusiig hugjuuleh san delhiid baidag bolovuu???? HE HEHE TER TUSAMAA EMEGTEICHUUDIIG NY BID MONGOLCHUUD EH ORONDOO HUGJUULEY MONGOL HUN BUR ...????????
2018-04-19
Цөлжилтэнд эд яах ч юм билээ? Байгалиа нутгийн хүмүүс нь түйвээж сөнөөдөг шүү дээ, түлээгээ бэлдэж байна гээд л ургаа сайхан мод руугаа дайрцгаадаг үл бүтэх хүмүүс
2018-04-19
NUTGIIN HEDEN AIL URH TULEE AVLAA GEED ENE NY BUH MODIIG TAIRDAGGUI SHUU DEE. URGAA MODIIG TAIRDAGGGUI UNASNIIG NY TUUDEG.. NOITON MODIIG TAIRDAGGUI NAMIALJ URGAAGUIG NY TAIRJ HEREGLEDEG .....IIM IH HAIRLAJ GAMNAJ AMYDARAADL URGELJLUULEH HEREGTEI YUM BISHUU ...BI MONGOL HUN
TEGVEL ODOO UURIINHUUR CHINY YAVAL DEER GEJ
TEGVEL ODOO UURIINHUUR CHINY YAVAL DEER GEJ