Оюутнуудад зээл олгох гэрээ байгуулна
2018-04-20

Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд

 

09.00 цагт Газар эзэмших эрхийн #нээлттэй_дуудлага_худалдаа  болно. Энэ удаагийн дуудлага худалдаа “Дуудлага худалдааны анхны үнийг бууруулсан” зарчмаар явагдахаараа онцлогтой. Утас 90119120

 

СЭЗИС-ийн А байрны 313 тоот танхимд

 

09:00 цагт “ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ЭРИН ҮЕИЙН ЭХЛЭЛ БА МОНГОЛ ОРОН” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно. Холбогдох утас: 99107423

 

СБД-ийн Тусгай 186 дугаар цэцэрлэгийн байранд

 

09.00 цагт Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага өнөөгийн байдлаар Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ. Утас 86091847, 99008935

 

МУИС-ийн 1 дүгээр байранд

 

09.00 цагт Боловсролын зээлийн сан болон МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Тавдугаар сарын 1-ээс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа эхэлж оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг олгож эхлэх юм. Үүнтэй холбоотой хамтын ажиллагааны гэрээг байгуулна. Утас 99002019 

 

НЗДТГ-ын "А" танхимд

 

09:30 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралтай. НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэнэ.

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

10.30 цагт “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаа болон тэмцээний энэ жилийн онцлогийн талаар Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ. Холбоо барих утасны дугаар: 89017101

 

НҮБ-ын байранд 

 

11.00 цагт: Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ болно.

 

Монгол ньюс мэдээллийн төвд

 

11.00 цагт Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулахаар болсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж “Төлсөн авснаа нийтэл” эвслийн гишүүд хэвлэлийн хурал зарлаж байна.

 

ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. 

 

11.00 цагт Газар тариалангийн салбарын эрх зүйн баримт бичиг, салбарын олон улсын чиг хандлага, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтын талаар агрономичдод мэдээлэл, мэдлэг олгох зорилготой сургалт эхэлнэ. Холбоо барих утас: 8001-9000

 

Спортын төв ордны өмнөх талбайд

 

11.00 цагт "Дэлхийн номын өдөр"-ийн нээлт болно. Холбоо барих: 99849000

 

СТӨ-нд

 

11.30 цагт Соёлын Төв Өргөөний 30 жилийн ойд зориулсан ХЭВЛЭЛИЙН БАГА болно. Утас : 94115292

 

ХУД 15хороо, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замын хэсэг

 
11:30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын барилгын ажилтай танилцана. 

 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрийн ажлын талбай


12:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах барилгын ажлын явцтай танилцана.
 

Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн Урлаг заал


12:40 цагт  Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийн танилцуулга, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийнэ. Утас: 325044, 91113191, 91100461

 

Монголын Театрын Музейд

 

12.00 цагт Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын "Хот, Хотынхон" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

 

Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерей-д

 

14:00 цагт 84 дүгээр сургуулийн уран зургийн дугуйлангийн сурагчдын "Шидэт өнгө-2" уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Shuud.mn
Сонин хачин