42 жилийн дараа Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
2018-04-20

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сусма Саржа энэ сарын 25-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо айлчлахаар болсон талаар “www.thestatesman.com” сайт мэдээллээ.

 

 

“Уг айлчлал хоёр өдөр үргэлжилнэ” хэмээн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар мэдэгджээ.

 

Гадаад хэргийн сайд Сусма Саржа БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын сайд нарын уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатар хотноо айлчлах гэнэ.

 

Тэрбээр анх удаагаа Монгол Улсад айлчлах юм. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд хамгийн сүүлд 42 жилийн өмнө тус улсад айлчлал хийж байжээ. Хоёр улс энэхүү дээд хэмжээний айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин