Р.Батсайхан: Баатрын хэтрүүлэн бодох нь хэтэрч байх шиг
2018-04-23

Найруулагч Р.Батсайхантай ярилцлаа.

 

 

-Таны нэрийг Э.Бат-Үүл баатар сүүлийн хоёр ч нийтлэлдээ цохож бичих шиг боллоо. Та нарын хооронд юу болсон юм бэ?

 

-Ийм хурдан хариу өгч болох юм уу. Түрүүнд нь “хурдан хариу өглөө” гээд уцаарласан байсан. Хэсэг хугацааны дараа хариу өгөх ёстой юм биш үү (инээв.сур). Миний нэрийг цохсон уу гэдэг ахиад л эргэлзээтэй л дээ. Учир нь Э.Бат-Үүл гуайн нийтлэлүүдэд Н.Батсайхан гэж хүний талаар л бичээд байх шиг байгаа юм. Би болохоор Р.Батсайхан. Ингэж хэлсээр байтал сүүлд ахиад Н.Батсайханы тухай бичээд байгаа болохоор тэгж бодлоо л доо.  Ингэж бодох нөгөө нэг шалтгаан нь Н.Батсайханыг “миний хүүгийн найз” гэсэн байна лээ. Б.Чулуудай бид хоёр насны хувьд их зөрүүтэй, найзууд гэхэд хэцүү. Би Б.Чулуудайг танихын хувьд бол танина. Найзуудтай нь зарим нэг төслүүд дээр хамтран ажиллаж байсан тал бий.

 

-"Нирун"-ы Батсайхан гэж таныг хэлдэг юм биш үү?

 

-Би дээр үед 2000-аад оны эхээр "Нирун фильм" гэж студид хамаарч байсан, тэрийг хэлж байгаа бол "Нирунфильм"-ийн гэмээр юм. Тэрнээс хойш олон компани, студид ажиллаа. Балрын үеийн компанитай намайг холбомооргүй л юм. Нирун гэж ноолуурын брэнд ч байх юм билээ. Тэнд ажилладаг хүн байж магад юм даа. Ер нь бол бичвэрийн байдлаас харж байхад виртуал дүр юм уу гэж бодсон.

 

-Тэгвэл тэр нийтлэлд дурдагдсан зүйлсийн талаарх таны сэтгэгдлийг сонсмоор байна?

 

-За даа, хүний өмнөөс хариулах ч лүд юм аа даа. Би Н.Батсайханы өмнөөс биш уншигчийн хувиар сэтгэгдлээ хуваалцаж л чадах байх гэж эмээж байна.

 

-Танд Э.Бат-Үүл гуайг тусгайлан занаж, тангараг өргөн тэмцэх ямар сэдэл байв?

 

Р.Батсайхан 1990 он

 

-Надад биш өөр Батсайханд л хандаад байх шиг байгаа юм. Учир нь надад үхлийн тангараг өргөх хэмжээний тийм сэдэл, ач холбогдол, цаг зав, нерв лав байхгүй. “Бат-Үүлийг будаа болгоно" гэж хүртэл "тангараг" тавьсан гэж бичсэн байсан. Би тийм тангарагийг яаж өргөдгийг ч мэдэхгүй сууж байдаг. Яадаг юм бол, чамд төсөөлөл байна уу. Эрхий хуруугаа хутгаар зүсчихээд, цусыг нь долоож байгаад “Бат-Үүлийг будаа болгоно" гэж хэлдэг юм болов уу, эсвэл пионер маягаар баруун гараа духны орчимд налуулан барьж байгаад цовоо дуугаар “Бат-Үүлийг будаа болгоно" гэж уянгалуулдаг юм болов уу. Огт төсөөлөл байдаггүй. Төсөөлж чадахгүй байгаа хүн тангараг өргөсөн байж таарах уу. Будаа болгоно гэхээрээ ч яах юм. Блендерт хийж эргүүлэх юм болов уу, бүү мэд. Ойлгох юм алга.

 

-АТОЗ-ын "сахал" Батчулуун гэж хүн та хоёр баатрыг занаад, шоронд суулгах гээд байгаа гэх юм?

 

-Би С.Батчулууныг зүс мэдэх юм. Ажил хэрэг ярьж, уулзаж явсан удаагүй. Тэгэж бодохоор тэр Батсайхан нь би биш болж л таараад байгаа юм. “Намайг 30 жилийн турш "үхээсэй" гэж залбирсан хөгшин, залуу нүүрээ нуусан лалрууд, коммунистууд ямар их кайф авч "дур тавьдаг" гээч!” гэсэн өгүүлбэр байгаа юм. С.Батчулуун болон миний хувьд коммунист гэх цол авахад хүндхэн байх аа. Хөгшин гэхэд ч хэцүү, залуу гэвэл бүр хэцүү нэг тийм дунд насны л хүмүүс л дээ. Жинхэнэ коммунистууд надтай зүйрлэгдсэндээ гутраад боогоод үхчих хэмжээний анти коммунист хандлагатай хүн л дээ. Миний хувьд хэн нэгнийг үхээсэй гэж залбираад дур ханадаггүй ээ, хэвийн л секс хандлагатай. Үхэгсдэд тачаах үзэгдлийг чинь некрофиль гэдэг байх, гаж дон л доо. Би хэвийн сэтгэцтэй. Харин некрофильд хэн нэгнийг хүчээр хамааруулан бодох нь хэвийн юм болов уу, би сайн мэдэхгүй л байна. Эмч нараас асууя байз. Гадуур нүүрээ нуулгүй явдаг гэх мэт зүйлсээс болоод миний талаар бичсэн эсэхэд нь эргэлзээд байгаа юм л даа. Хоёрт, Э.Бат-Үүл гуайг шоронд суулгах нь надад ямар ач холбогдолтой, ашигтай байх юм бол сайн ойлгохгүй л байгаа. Би жаахан маанагдуу, зарим юмны учрыг ухаж дөнгөхгүй хүн л дээ. Жишээ нь надад ашиггүй бол юу ч хийдэггүй юм. Ашиг гэдэгт би дан ганц мөнгийг боддоггүй, уг нь. Гэтэл ямар ч утгаараа надад ашиггүй л тусахаар зүйлийг би хийсэн мэт ярьж байна лээ.

 

-Нэг фото эвлүүлгийг Батчулуун та хоёр хийгээд тараасан юм биш үү?

 

хариулт:Тэр эвлүүлгийг хараад би лав гомдсон. Их муу, болхи хийцтэй. Ядаж байхад үг, үсгийн алдаатай юм. “оффшоруудынх нь” гэж бичиж чаддаггүй, бичгийн боловсрол муутай хүн хийсэн шиг билээ. Би нэг биш дээд сургууль төгссөн. Дээр нь фотоманипуляци хийдэг супер багтай л даа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа нэг фотоны асуудалд ороод бидэнд захиалга өгч байсан удаатай. Хийх дээрээ тулбал тийм хямдхан, болхи зүйл хийхгүй. Тултал нь хийх байх, үнэтэй л дээ. Гэтэл хэн төлөх вэ? Э.Бат-Үүл гуайг муулахад мөнгө, цагаа зарцуулах хүн миний санаанд л лав алга.

 

Нийтлэлүүдийн гол агуулга Ерөнхийлөгчийн эсрэг л чиглээд байх шиг санагдсан. Та юу гэж бодож байна вэ?

 

хариулт:Үнэн. Би бас тэгэж анзаарсан. Явж явж тэр Н.Батсайхан гэгч виртуал дүр нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хүнийг муулах хэрэгсэл ч юм шиг. “Х.Баттулгын гарын пиарчин” гэх тодорхойлолт байгаа юм. Янз бүрийн ном уншиж байх нь ээ “пиар” гэж нэршлийг оросууд л ашигладаг юм билээ. Олон улсад бол аль 2009 оноос Харилцааны стратеги(Strategy of Communication) гэдэг болчихсон. Тэгэж болохоор орос школтой хүн нь Э.Бат-Үүл гуай өөрөө ч юм шиг. Товчхондоо бол Харилцааны стратеги нь Зөвлөх үйлчилгээ юм. Үйлчилгээ бол төлбөрөө төлсөн үйлчлүүлэгч бүрт нээлттэй байх ёстой байх л даа. Хэн нэгнийг хатуу дагаад явбал орлого нь л багасах байх гэж санагдах юм. Үсчин хүнийг чи тэрүүнд үйлчилдэг юм чинь тэрний гарын үсчин гэж хэлж болох ч юм уу, үгүй ч юм уу. Э.Бат-Үүл гуайн гол санаа нь “Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони"болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа” гэх өгүүлбэрээр илэрчээ. Би маанагдуу хүн болохоор юм бүхнийг нягталж уншдаг зуршилтай. Гарчиг хараад ойлгочихдог эрдэм байхгүй. Гарчгаас цааш уншвал Зөвлөлт гэж улс тэртээ 1991 онд байхгүй болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдагч хөршийн ач холбогдлыг өндрөөр үнэлдэг, прагматик хандлагатай хүн юм зэрэг мэдээлэл авч болно. Дональд Трампад бичсэн захидлыг нь уншсан. Гуравдагч хөршийг эрхэмлдэг нь ойлгогдохоор байсан. Э.Бат-Үүл гуай “Монгол Улсаа, Ерөнхий сайд нараа харьд аваачин цаазлуулдаг, иргэдээ гадны хатгаасаар хэлмэгдүүлдэг БНМАУ болгохыг тэвчиж чадахгүй” гэж бичсэн нь зөөлөн хэлэхэд хэтрүүлэн бодолт (over thinking) юм. Хатуу үнэнийг хэлбэл  сонгомол элийрэл гэх байх. Баабарын байнга дурддаг параной өвчний хурц шинж тэмдэг л дээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг шүүхээс буруутгадаг юм гэхэд цаазын ял оноох заалт монголд одоогоор байхгүй. За, тэгээд ямар нэг аргаар цаазлах ял оноох гэхээр хуулийн төсөлд “бага насны хүүхэд хүчиндсэн тохиолдолд” гэж байгаа. Тэгэхээр яах уу, нялх хүүхэд хүчиндсэн гэх зохиомол хэрэг үүсгэх үү, хуурамч нотлох баримт бүрдүүлэх үү? Тэд нарын өмгөөлөгчид гэж яачихсан ч улс байх юм. Мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, дээд шүүхийн гишүүд ер нь хуулийн тогтолцоо бүхэлдээ юугаа ч хараад сууж байх юм. Дээр нь цаазлах дээрээ тулбал гадаадад аваачиж цаазлуулах нь ч ямар учиртай юм. ОХУ цаазын ялаас татгалзчихсан. Тэгэхээр одоо урагшаагаа аваачиж цаазлуулах юм уу? Япон, АНУ-д хүсэлт гаргах юм болов уу? Юу гэж хэлж цаазлуулах бол гэдэг нь сонин. Манайх сумгүй ээ гэх юм уу, хүн буудчих цөстэй эр алга болсоон гэх юм уу. Эсвэл ялын гүйцэтгэлээр харилцан туслалцах гэрээ байгуулах уу гээд маш сонин асуудлууд тулгарч байгаа юм(чангаар инээв). Ийм хэтрүүлэн бодолт хэтрүүлэгтэй үйлдэлд баатрыг аваачаад байна л даа.

 

-Э.Бат-Үүл гуайг “цовдолж" алах ял оноочихсон  хүмүүс байгаа юм биш үү?

 

Р.Батсайхан 1990 он

 

-Өгүүлбэрээрээ бол ингэж байгаа юм. “Би тэр үед цовдлуулж дуусах тэмцэлд орсноо нэгэнт ухаарсан байсан юм.Тийм болохоор, намайг цовдолтол чинь 90 оны ололтоо хамгаалан тэмцэх болно ногоон малгайтууд аа!” Энэ бол хувьсгалт романтизмын сонгодог эшлэл болохоор үг шүү! Цовдлуулсан хүн үлгэр домогт хоёронтоо гарсан. Нэг нь Промотей. Нөгөө нь Иисус Христ.  Гуравдах баатар нь Э.Бат-Үүл гуай болох туйлын хүслэн байна уу. Зевсийн үеэл Промотей гал хулгайлж хүмүүст өгсөн. Зевс уурлаад хаданд цовдлоод өдөр бүр бүргэд явуулж элгийг нь зулгаалгадаг ч билүү. Энэ мифийн гол баатартай монголын баатар өөрийгөө зүйрлэхээр чинь Зевс нь хэн болох вэ? Бүргэд нь С.Батчулуун ч юм уу хаашаа ч юм. Эсвэл нөгөө үлгэрт нь Иисусыг Ромын прокурор Понти Пилат хэрээст модонд цовдлуулсан. Тэгэхээр бидэнд хоёрдах Христ мэндлэх нь энэ үү? За тэгээд цовдлох бол хаана, юунд? Цаазын ялыг сэргээж амжаагүй байгаа улс, цовдлох гэдэг ялын гүйцэтгэлийг хэрэгжүүлж барах уу. Яасан гэж ч цовдлох юм. Баатар бага насны хүүхэд хүчиндэхгүй л бол цаазын ял холуур өнгөрөх байх гэж санах юм. Би ийм маанагдуу хүн л дээ. Олон юм бодохоор бүүр уймарчихдаг.  Маанагаа мэддэгтээ жаал тайвширдаг. Баатрынх шиг хэтрүүлэн бодолт бүхий зохиомжуудыг олон уншмааргүй л байна. Хорин нэгдүгээр зуунд улс төрийн арвин туршлага хуримтлуулсан хүнээс тавдугаар ангийн хүүхдийн хэмжээний уран сэтгэмж урсан гарахыг үздэг л юм байна. Хэтрүүлэн бодолтоос өөрийгөө хамгаалах энгийн арга уг нь бий. Энэ нь шүүмжлэлт сэтгэхүй (critical thinking) юм. Э.Бат-Үүл гуай хүүхдийнхээ юм уу, хэн нэг ховч шаазгайн үгэнд автахаасаа өмнө эргэцүүлэн бодох, цэгнэх, эх сурвалжуудаа шалгах, нягтлах зэргээр эрсдлээс сэргийлж сурмаар санагдлаа. Бас гарчиг уншаад орхиж болохгүй. Дуустал нь уншваас цэргийн коммунизм, ногоон малгайт, цовдлуулах, тангараг тавих, Ерөнхий сайд нараа харьд аваачиж алуулах, Оюу толгойг хөөж гаргаад хятад өгөх гэж байна гэх мэт хэтрүүлэгтэй уран сэтгэмжүүд урсан гарахгүй байх бүрэн магадлал бий болно. 

 

Shuud.mn
Сонин хачин
Төмөр замыг их мэдэгч найруулагч:
Энэ дурак чинь төмөр замыг самардаг нэвтрүүлэгт уутанд элс хийгээд хадаасаар хатгаж үзүүлдэг нөхөр байна. Ойлгомжгүй учир битүүлэг яриатай хүн байна лээ.
2022-03-18
Женкогийн гөлөг Батсайхан
2020-10-22
ЖЭ:
АЙХАД АРГАЛ ХӨДӨЛНӨ ГЭДЭГ ЭНЭ ДЭЭ. ШАТАН ДОР НУУГД.
2018-04-24
бат:
"түмэн амгалан" гэх гэр хороололын, турк-монголын төслийг ухвал "буурал толгой" цухайх вий..
2018-04-23
Энэ атигар бид хоёрын пр мэддэг юу байхав. Түй ч инглтшгүй, аль дээр 2000 д оны болсон болоогүй монгол киноны кино найруулагч л хүн шүү дээ
2018-04-23
zochin:
ha ha goe yariltslaga boljee, saihan l helsen bn,
2018-04-23
зочин:
Зоригийн хэргээс болоод янз янзын юм бичих гээд байгаа юм биш үү.Цагаа болохоор би Баттулгын бодлогыг дэмжээгүй учраас энэ Зоригийн хэрэгт хэлмэгдлээ гэх гээд байгаа юм шиг.
2018-04-23
Зочин:
Баатраас уучлалт гуй
2018-04-23
uhseniih ni baatar . luivarchin bat uul . hairan aaviin ner . erdene baavai huugiinhee shunaliig enhbayariinhaas iluu gedgiig medeed ih buhimdsan ......
2018-04-23
Иргэн:
Чиний хийсэн бүхэн Үүл баатрын чигчий хуруунд ч хүрэхгүй байж хүн муулж доош нь хийх эрх байгаа гэж үү! Үүл баатар өөрийг чинь андуурсэн бол залруулга хийхэд болно шүүдээ!
2018-04-23
Новш:
Далдага пиздаак харах царайны. Женкогийнхаа араас хутга шаах ч магадгүй. Хулгайч нарын нөхөрлөл нэг иймэрхүү.
2018-04-23
Бака:
Батүүл ыг Зоригийн хэрэгт Тагнуул аас дуудсан боловч тухайн үед дарагдаад өнгөрч бсан жил гарны өмнөхөн Бат Үүл Ерөнхийлөгчрүү давшилж бгаад Зоригийн хэргээр баривчлагвал Баттулгаруу дайрсан чинь хоричихлоо гэж хэлэх гээд одооноос янз бүрийн юм бичээд бган бишүү
2018-04-23
үүл:
Батүүл Зоригийн хэрэгт хамаатай юм бишүү
2018-04-23
Zochin:
Ene hun neg tiim ashig haisan,bolovsrol dooguur nun shig sanagsan.deer neg tumur zamiin tuhai nevtruulgiin ni uzej bsan.geopolitik sudlaach geed avch ogch bsan.Batuul ni arai deer baihaa.
2018-04-23
Батсайхан ер нь дажгүй сэтгэлгээтэй, зөв бодолтой хүн санагддаг.
2018-04-23
Чинбаа:
Ха Ха Ха Бат үүл гэж ийм л муйхар хүн дээ. Яах гэж ч ийм юм сараачдаг юм бэ. Трактортой жагсаал, Зоригийг алагдахад гэрт нь орхисон Үүлийн малгай, хүүгийнхээ компанид шилжүүлсэн 5 тэрбум, Лениний хөшөөг буулгасан гэх мэт зүйл л түүнийг илэрхийлдэг ш дээ.
2018-04-23
Батсайхан ер нь дажгүй сэтгэлгээтэй, зөв бодолтой хүн санагддаг.