“Korean Air” компанийн эзэн охидоо ДОНГОДОВ
2018-04-23

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хо сүүлийн үед охидтой нь холбоотой дуулианаас болж, компани дахь гэр бүлийнхээ эрхийг хязгаарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр охид болох Чо Хюн А, Чо Хюн Мин нарыг “KAL Hotel”  компанийн ерөнхий захирал болон “Korean Air” компанийн Дэд захирлын албан тушаалаас огцруулж буйгаа өчигдөр мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч Чо Ян Хо “Таагүй зан гаргаж, нийгмийн бухимдуулсан охидыннхоо өмнөөс  уучлалт гуйж байна. Тэд буруу үйдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн хэлсэн байна.

 

“Korean Air” компанийн Дэд захирал Чо Хюн Мин хоёр долоо хоногийн өмнө нэгэн хурлын үеэр менежэрийнхээ нүүр рүү ус цацсан аж. Уг хэргийг цагдаагийнхан шалгаж байна.

 

 

Энэхүү дуулинаас хоёр жилийн өмнө  “KAL Hotel”  компанийн ерөнхий захирал Чо Хюн А Сөүлээс Нью Йорк хүрэх нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийг загнахаас гадна, нислэг үйлдэж байсан онгоцыг буулт хийхийг шаардаж байв. Түүнийг нислэгийн тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж, өнгөрсөн онд батлан даалтаар сулласан юм.

 

Ийнхүү томоохон компанийн өв залгамжлагчид дур зоргоороо аашилж буйтай холбогдуулсан “Korean Air”-ийн тэргүүн охидоо компанийнхаа үйл ажиллагаанаас холдуулахаар шийджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Дээх нь үед өвөө эмээ нар маань муухай сэтгэлтэй хүмүүсийг хар царай шигээ арилсан дотортой гдг бж билээ
2018-04-23
Яанаа царай гэж матар хүүхнүүд бнаа, зан ааш нь царай шигээ. Ямаан омогт солонгосчууд их тэнэгтэнэ юм үзээгүй амьтад гэнэт баяжаад их зантай буруу хөгжсөн гарууд ихтэй. Дарлуулж туйлдаж өлсөж үзсэн өвөг дээдэстэй хүмүүс харин ч энэрэнгүй баймаар
2018-04-23