Бейонси тайзан дээр УНАВ
2018-04-23

Калифорни мужийн Индио хотноо зохион байгуулагдаж буй “Coachella” хөгжмийн наадамд поп дуучин Бейонси  оролцож буй билээ.

 

 

Тэрбээр өчигдөр дүү Солланжийн хамтаар тайзнаа хамтарсан уран бүтээлээ хүргэсэн байна.

 

Тэд бүжиглэж байхдаа санамсаргүйгээр мөргөлдөж, улмаар тайзан дээр унажээ. Бейонси “Бидний эрч хүч галаас ч хүчтэй байгааг саяны үйл явдал баталлаа” хэмээн хэлсэн байна.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Destiny's Child” хамтлагтайгаа тайзнаа гарсан юм. Хамтлаг 2003 онд байгуулагдаж улмаар 2013 онд албан ёсоор тарцгаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин