Хүн амины хэргийн сэжигтнийг баривчилжээ
2018-04-23

 

 

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид хүн амины хэргийн сэжигтнийг баривчилжээ.

 

Тодруулбал  Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н 2018.04.14-ны өдөр шөнийн 04.00 цагийн орчимд цэнгээний газарт архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл таних гурван залуутай маргалдаж, зодолдсоны улмаас биедээ гэмтэл авч, нас баржээ.

 

Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагааг гурав хоногийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж ажилласнаар уг хэргийг Сүхбаатар аймгийн харьяат А, Ч, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ.

 

Шалгалтын явцад хэрэгтэн А нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогчийн тархин тус газарт нь гэмтэл учруулан амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоогдсон байна. Сэжигтэй этгээдүүдээд цагдан хорих арга хэмжээ авчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бүү үзэгд:
Хөдөөний оркууд зэрлэгшжээ
2018-04-23