Торонто хотноо 10 хүний аминд хүрсэн ХАЛДЛАГА гарлаа
2018-04-24

Канадын Торонто хотноо халдлага болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Цагаан өнгийн машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсан байна. Энэхүү аймшигт үйл явдлын улмаас 10 хүн амиа алдаж, 16 хүн гэмтжээ.

 

Шархадсан хүмүүсийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэд хэдэн хүний биеийн байдал  муу байгаа талаар албаныхан уламжлав. Цагдаагийнхан шуурхай ажиллаж иргэдийг хохироосон машины жолоочийг буудалгүйгээр амьдаар нь баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Халдлагыг 25 настай Алекс Минассиан гэгч үйлдсэн хэмээн цагдаагийнхан мэдээлэв. Тэрбээр дээрх машиныг түрээслэн авчээ. Цагдаагийнхан халдлагаас хагас цагийн дараа түүнийг баривчилсан байна.

 

Торонто хотын Цагдаагийн дэд дарга Петр Юн “Удаан хугацааны турш мөрдөх ажиллагаа үргэлжлэх болно” гэж мэдэгджээ.

 

Канадын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ральф Гуден шуурхай ажилласан яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд талархал илэрхийлээд “Энэ бол аймшигт халдлага” гэж хэллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин